Сирийн дайныг зогсооход Орос туслана
2015-03-24

ОХУ-ын нийслэл Москва хотноо ирэх сарын 11-14-ний хооронд тав дахь жилдээ үргэлжилж буй Сирийн иргэний дайныг зогсоох гурван талт уулзалт зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү уулзалтад Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад оролцохоор болсон гэж тус улсын төрийн мэдлийн “Сана” агентлаг уламжлав. Мөн Ерөнхийлөгч В.Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон НҮБ-ын удирдлагууд оролцохоор тохиролцсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг баталж Дамаск хотноо суугаа Оросын энх тайвны элч Азматулла Колмохаммадов мэдэгдэл хийж “Сирийн иргэний дайн  зогсоход Орос голлох үүргийг гүйцэтгэж, туслалцаа үзүүлэх болно. Мөн шаардлагатай санхүүгийн тусламж үзүүлэх эсэх асуудлаар гурван тал уулзалтын үеэр тодорхой болно” гэж хэлжээ.

.

Москва хотноо зохион байгуулагдах дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд Сирийн Засгийн газраас санал болгож буй тодорхой болзолуудыг Орос хүлээн авсан гэж гэрчүүд мэдээллээ. Энэхүү болзол дунд зэвсэг нийлүүлэх багтсан байна. НҮБ-ын мэдээлснээр “Тав дахь жилдээ үргэлжилж буй Сирийн иргэний дайнаар 200 мянган хүн амиа алдаж, 5.5 сая иргэн дүрвэсэн” гэв.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!