ХААН банк нэрэмжит олимпиадaa 4 дэх жилдээ зарлаж байна
2015-03-24

ХААН Банк 2012 оноос эхлэн ХААН Банкны нэрэмжит олимпиадыг банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй ахлах болон төгсөх курсын оюутнуудын дунд зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 4 дэх жилдээ дахин зарлаад байна. Уг олимпиад залуусын хувьд зорилгодоо хүрэх хөшүүрэг  болж, тэдний ирээдүйн амьдралд бодитой  хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Ингээд олимпиадын  талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр тус банкны Хүний нөөцийн үйл ажиллагааны газар /ХНҮАГ/-ын  захирал  Д.Баатарсүрэнтэй ярилцлаа.

 

 

 

-Сайн байна уу? ХААН Банкны нэрэмжит олимпиад 4 дэх жилдээ зарлагдаж байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхэлье? 

 

-Сайн байна уу. Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Бид энэ жил ХААН Банкны нэрэмжит олимпиадыг 4 дэх жилдээ уламжлал ёсоор зарлаж байна. Манай банк  нь нийгмийн сайн сайханд чиглэсэн олон хөтөлбөр, үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг. Тэр ч үүднээсээ ХААН Банкны ХНҮАГ-аас боловсролыг дэмжих зорилгоор банк санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудын дунд ХААН Банкны нэрэмжит олимпиадыг 4 дэх жилдээ зарлаж байна. Уг олимпиадын зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг нээн илрүүлэх, өөрийгөө таниулах боломж олгоход оршдог. Манай улсад жил бүр хэдэн мянган залуус их дээд сургууль төгсөж, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгддэг боловч  хүссэн ажилдаа орох нь ховор байдаг шүү дээ. Тиймээс бид банкны нэрэмжит олимпиадад амжилттай оролцсон шилдэг залуусыг ажлын байраар хангаж, томоохон  банкууд болон бусад байгууллагад ажиллах боломж олгодог юм.                  

 

 

 

-Банкны  нэрэмжит олимпиад ямар дүрэм, үе шаттайгаар явагдах вэ? 

 

-Манай олимпиад энэ жил 4 дэх удаагаа зохиогдож байгаа учраас оюутнууд, их дээд сургуулийн багш нар сайн мэддэг болжээ. Оюутнууд маань ч сураг тавин хүлээдэг болсон байна.        Олимпиадад оролцогч оюутнууд ганцаарчилсан болон багийн гэсэн 2 төрлөөр өрсөлддөг байгаа. Багаар оролцох оюутнууд сургуулиасаа баг бүрдүүлж, багийн зохион байгуулалтанд ордог. Олимпиадын дүрэм ёсоор ганцаарчилсан төрөлд оролцох оюутнууд тест бодлогоор өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулдаг бол багаар оролцох оюутнууд дотроо банк бий болгож, тухайн банкныхаа актив, пассивыг амжилттай удирдаж, банкаа ашигтай ажиллуулж чадсан баг нь түрүүлэх юм. Энэ жил багуудын актив, пассивын тэмцээн 3 үе шаттайгаар 1 сарын турш онлайнаар явагдана. Нэгдүгээр шатанд багууд өөрсдийн бий болгосон банкныхаа хөрөнгийг хэрхэн зөв зохистой захиран зарцуулж, ашигтай ажиллуулах төлөвлөгөөгөө тус бүр боловсруулан танилцуулах юм. Үүн дээр үндэслэн  тэмцээний дараагийн 2 үе шат явагдах бөгөөд эхний 3 үеэс шалгарсан шилдэг 5 баг шүүгчдийн нээлттэй асуултанд хариулж, багийн оноогоо нэмэгдүүлж, эцсийн нийлбэр дүнгээр шилдэг багаа тодруулах юм.             

 

 

 

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Банкны нэрэмжит олимпиадад нийт хэдэн оюутан оролцсон бэ? Мөн амжилттай оролцсон оюутнуудаас ХААН Банкинд ажиллаж байгаа оюутнууд хэр олон байдаг вэ?

 

-Өмнөх гурван удаагийн олимпиадад нийт 300 гаруй оюутан оролцож, оюун ухаанаа сорьж өрсөлдсөн байдаг. Олимпиадад амжилттай оролцсон 20 орчим шилдэг оюутан манай банкинд амжилттай ажиллаж байгааг харахад таатай байдаг. Энэ мэтчилэн бид олимпиадаар дамжуулан эх орны ирээдүй болсон оюутан залуусын хүсэл зорилгыг биелүүлэх хөшүүрэг болж чадаж байгааг онцлоход таатай байна.

 

 

 

-Банкны нэрэмжит олимпиадыг зохион байгуулснаар олон эерэг үр дүн гардаг байх. Тэдгээрээс онцловол?

 

-Мэдээж тэгэлгүй яахав. Банкны нэрэмжит олимпиадыг зохион байгуулснаар  олон эерэг үр дүн гардаг. Дөнгөж их дээд сургуулиа төгсөж, амьдралд хөл тавих гэж байгаа оюутан залууст ажлын байр гаргаж өгнө гэдэг бол тэдэнд олгож буй хамгийн том шагнал гэж болно. Түүнчлэн  оюутнуудын онолын мэдлэгийг практикаар баяжуулж өгдөг чухал ач холбогдолтой байдаг.  Өөрөөр хэлбэл оюутнууд маань өөрсдийн бий болгосон банкаа удирдаж, хэрхэн өндөр ашигт ажиллагаатай банк болгохын төлөө оюун ухаанаа уралдуулж, өөрсдийгөө хөгжүүлж байгаа нь маш том дадлага туршлага болдог гэлгийг оролцогч оюутнууд маань хэлдэг. Тиймээс оюутнуудад боломж олгодог банкны нэрэмжит  олимпиадыг зохион байгуулахдаа бид баяртай байдаг. Олимпиадад оролцсоноор оюутнууд маань ирээдүйнхээ ажлын чиг хандлагыг олж хардаг нь бас нэгэн давуу тал гэж болно. Бид дараа дараагийн жилүүдэд банкны нэрэмжит олипиадыг үргэлжлүүлэн зохион байгуулж, мянга мянган оюутан залууст боломж, бололцоо олгохыг эрмэлзэж байна.     

 

 

             

-Энэ удаагийн Банкны олимпиадад амжилттай оролцож, байр эзэлсэн оюутнуудыг ямар шагнал хүлээж байгаа вэ? 

 

-Эхний 5 байрт шалгарсан оюутнуудыг өөрсдийн сонирхолд нь үндэслэн Төв ХААН Банкны газар, хэлтсийн сул орон тоонд шууд томилж, ажлын байраар хангаж өгнө. Түүнчлэн олимпиадад оролцож байгаа төгсөх курсын оюутантай ярилцлага хийн сонгон шалгаруулалт явуулж харилцааны менежер, эдийн засагч, теллерээр ажиллуулахаар мөн шийдвэрлэсэн байгаа. Мөн олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг уламжлал ёсоор өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

 

 

Ийнхүү ХААН Банкны нэрэмжит олимпиад зохион байгуулснаар их дээд сургууль төгссөн залуусыг ажлын байраар хангахаас гадна ЕБС-иа төгсөж байгаа сурагчдад энэ олимпиадад оролцох хүсэл зорилго төрүүлэх чухал алхам болсоор байгааг онцлоход таатай байна.

 

 

Бидэнтэй ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье. 

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24