Барууны орнууд “ISIS”-ийг бий болгосон
2015-03-24

“WikiLeaks” сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг барууны орнууд бий болгож, тус бүс нутагт хяналтаа тогтоохыг санаархаж байна” гэж мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр “Төрөөсөө хүчтэй зэвсэгт бүлэглэл гэж дэлхийн аль ч улсад байхгүй. Гэтэл тус бүлэглэл төр, ард түмэн, хөрш орнуудаасаа хүчтэй байна. Тиймээс энэ бүлэглэлийн ард нөлөө бүхий хүн гэхээсээ илүү барууны өндөр хөгжилтэй орон нуугдаж, өөрийн хүслээ биелүүлэхийг оролдож байна. Ирак газрын тосоороо дэлхийд тэргүүлдэг. Газрын тосны нөөц болон газар нутгийг нь өөрийн эзэмшил болгохыг хүсдэг олон ч гүрэн бий гэдэгт итгэлтэй байна. Тиймээс энэ бүлэглэлийн ард Европын нэг гүрэн бий. Тэд хэт даврагчдыг зэвсгээр хангаж, санхүүжүүлж, ордтой газруудыг зааж, хүчирхийлэл үйлдэхийг заадаг” гэсэн байна.

.

Сэтгүүлчид “Хэт даврагчдын ард ямар улс байгаа бол” гэж асуухад “Барууны иргэд л хэт даврагч болохоор хилийн дээс алхаж байна. Надаар хэлүүлэлтгүй та нар мэдэж байгаа” хэмээн ярьжээ. Өнгөрсөн амралтын өдөр Британийн хэсэг оюутан хэт даврагч болохоор Лондонгоос Турк, Туркээс Сири, Сириэс Иракаар дамжиж, зорьсон газраа очсон тухай албаныхан мэдээлжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
www.golmedee.mn:
www.golmedee.mn
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
зочин:
америкуудын захиалгаар израйлууд хийж байгаа
2015-03-24
иргэн:
яг үнэн өмхий америк,англичууд л байж таараа.
2015-03-24