Балетчид хүчирхийллийн эсрэг бүжнэ
2015-03-25

Удахгүй “Дэлхийн театрын өдөр” тохионо. Энэ өдрийг тохиолдуулан УДБЭТ-т “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолт болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УДБЭТ-аас хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд “Төгөлдөр” сангын тэргүүн хадагтай Р.Отгонтуяа, УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва нар оролцлоо.

ө

УДБЭТ-ын хамт олон тус тоглолтоороо дамжуулан Монгол улсад, хүчирхийлэлгүй, тайван орчинг бүрдүүлэх, Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байна.

Энэ үйл ажиллагааны хүрээнд УДБЭТ-ын хамт олон уран бүтээлээрээ төдийгүй сэтгэл зүрхээрээ нийгмийн сайн сайхныг бий болгоход хувь нэмрээ оруулах, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг оюунлаг монгол иргэнийг төлөвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, ажиллахыг уриалж байна.

ө

Дэлхийн театрын өдрийн нэгэн чухал зүйл бол ”Дэлхийн театрын өдрийн түлхүүр үг” юм. Тус түлхүүр тоглолтын үеэр УДБЭТ-ын балетын жүжигчин үзэгчдэд дамжуулан хэлэх аж.

Нийгмийн хариуцлагын зорилгоо биелүүлэх УДБЭТ-ын үйл ажиллагаанд соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр сан” хамтран ажиллана.

ө

Дэлхийн театрын өдөрт зориулсан “Балетын үдэш” тоглолтын “Сонгодог” хэсэгт “Дон Кихот”, “Парисын дөл” гэх мэт дэлхийн сонгодог балетын хэсгээс II хэсэг буюу “Орчин үеийн” хэсэгт нь УДБЭТ-ын урын санд шинээр нэмэгдэж буй модерн, неоклассик шинэ бүтээлүүдээс тоглох болно.

ө

Гала концертын найруулагчаар нь УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, удирдаачаар нь УДБЭТ-ын ерөнхий удирдаач УГЗ Н. Туулайхүү ажиллаж, УДБЭТ-ын балетын жүжигчид, Симфони найрал хөгжим оролцох юм байна.

ө

Энэ үеэр УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва “Сонгодог урлагийн театр маань хүмүүсийн  оюуны цангааг тайлж, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг. Зарим хүмүүс сонгодог урлаг гэдгийг зөвхөн өнгөрсөн үетэй холбож ойлгодог. Энэ бол ташаа ойлголт юм. Орчин үеийн үйл явдлыг ч сонгодог урлагт оруулж, тоглож байна. Тоглолтын маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэгт зөвхөн сонгодог бүжгийг толилуулна. Өөрөөр хэлбэл, энэ хэсэгт цэцгийн цуглуулгын баглаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Харин  хоёрдахь хэсэгт орчин үеийн модерн бүжгийг сонирхуулна. Модерн бүжэг нь дотоод ертөнцийн илэрхийлэл байдаг. Дотоод ертөнцийн илэрхийлэл гэдэг нь тухайн зохиолч, тухайн бүжигчний өөрийн үзэл бодол байдаг. Үүнийг тоглолтоо оруулж ирсэн гол санаа нь “дотоод ертөнцөө үнэлье ээ” гэх өгүүлмжтэй. Өөрөөр хэлбэл, бид хүний биеийг олж төрчихөөд хэдий хүртэл адгуус  шиг амьдрах юм бэ, бурханы ухааныг олж төрөөд чөтгөр шиг нэг нэгэндээ муу санаж явах юм бэ. Бурханаас илгээсэн тэр бяцхан бэлгийг хүлээж авчихаад, яагаад дараа нь хүчирхийлээд байдаг юм бэ. Энэ л гол санаа” гэв.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25