Монгол охин дэлхийн дэвжээнд өрсөлдөнө
2015-03-26

Энэ охин бол жирийн малчны хотноос дэлхийн дэвжээнд өрсөлдөх гэж буй монгол охин. Б.Билгүүндарь хэмээх энэ охин Баянхонгор аймгийн 4 удаагийн даамын аварга, Улсын аварга, Азийн аваргын хүрэл медаль, спортын I зэрэг, Баянхонгор аймгийн Шатрын 4 удаагийн мөнгөн медаль, спортын III зэрэгтэй.

Тэрбээр өнгөрсөн 2013 онд мөн Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авч байсан ч санхүүгийн боломжгүйгээс явж чадаагүй.

Харин ирэх дөрөвдүгээр сарын 20-нд Узбекистан улсад болох "Ази тивийн даамын аварга"-ын тэмцээнд оролцох боломж дахин гарч ирлээ. Гэвч дээрх асуудал дахин тулгарчээ. Түүний хоёр дахь удаагаа олж аваад байгаа олон улсын тавцанд өрсөлдөх боломжийг уншигч авхай та  биелүүлэхэд туслахыг манай сайтын хамт олон уриалж байна.

Б.Билгүүндарь охины тухай хөрөг сурвалжлагыг манай сайтын сурвалжлагч П.Нарандэлгэр тун удахгүй уншигч танаа хүргэх болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
goy medee bn. demjih yumsan.
2015-03-26