Хүүхдүүд айсандаа хэргийн газраас зугтдаг
2015-03-26

Зам тээврийн осолд өртсөн хүүхэд зарим тохиолдолд хохирч үлдэж байна гэдгийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа. Замын хөдөлгөөнд оролцож яваад автомашинд шүргүүлж, хөнгөн гэмтэл авсан хүүхдүүд айсандаа хэргийн газраас зугтаад явчихдаг аж.

 

Энэ нь хүүхэд гэмтээсэн жолооч хэргийн газрыг орхиж явах шалтаг болдог байна. Иймд ямар нэгэн байдлаар зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд тухайн жолоочид хэлж цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай.

 

Мөн зарим тохиолдолд зам тээврийн осол гаргасан, хүүхэд гэмтээсэн жолооч гэрч хараагүй гэж хэргийн газрыг орхин явдаг. Гэвч үүнийг харсан шударга иргэн, камерын бичлэгийн тусламжтайгаар гэмт этгээдийг илрүүлэх нөхцөл бүрддэг гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолж байсан.   

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин