Бээжингийн Консулыг эргүүлэн татна
2015-03-26

Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг. Энэ дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг  Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст зохих шалгалт хийжээ. Шалгалтын үеэр санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс хууль тогтоомжийг зөрчин, ажилдаа хариуцлагагүй хандсан ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ter ded konsul bsan nuhur odoo butssan ter l ih mungu idsen.
2015-03-27
Зочин:
Хариуцлага
2015-03-26