Нефтийн үйлдвэр барих цаг болсон
2015-03-26

Энэ удаагийн “Сайдын цаг”-аар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, мэдээлэл хийлээ. Монгол улсын эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн статистик тоон үзүүлэлтүүдэд тулгуурласан аж үйлдвэрийн бодлого, түүнийг дагасан стратеги бодлого төвөлөлт, аж үйлдвэрийн байршлын зураглал буюу  хөгжлийн бүсийн тухай асуудлыг Аж үйлдвэрийн яам нэн тэргүүний бодлого болгон гаргасан. 2014 онд Монгол улс 5.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг  гаднаас импортоор авч хэрэглэжээ. Нийт импортын 28 хувийг  шатахуун, 30 хувийг машин, механизм түүний эд анги, 10 хувийг төмөр хийц эдлэл  эзлэж байна. Харин нийт экспортын дотор аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ 0 байна. Эдийн засагт улс төр байхгүй, харин ганцхан бодит тоо л байгаа. Энэ тоон дээр тулгуурласан эдийн засгийн болон үйлдвэржилтийн бодлого байх ёстой гэж сайд Д.Эрдэнэбат хэллээ.  

 

Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаасаа хойш суурь бодлогоо тодорхойлж, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьжээ. Чөлөөт бүсийн тухай хуулийг УИХ-аар батлуулснаар Замын-Үүд болон Алтанбулагийн чөлөөт бүс, хил орчмын худалдаа, тарифын хөнгөлөлтийн асуудлаар хөрш орнуудтай яриа хэлэлцээ хийж, ажлын хэсэг гарган шуурхай ажиллах болсон тухай сайд хэллээ. Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.

 

Үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд ажлын байр бий болгох зорилгоор жижиг,  дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санхүүжүүлсэн төслүүд дотор үр ашигтай ажиллаж байгаа үйлдвэр олон байгааг сайд хэлээд эдгээрийн дундаас монголд анх удаа хадаас хийж байгаа үйлдвэрийг онцоллоо. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоол батлуулснаар зүүн болон говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргуулсан. Энэ хоёр байршилд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, байгаль орчны үнэлгээг тогтоох ажлын хэсэг байгуулан ажил эхлүүлснээр ирэх намар нефтийн үйлдвэр байгуулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад санал тавихад бэлэн болно гэлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

 

-Нефтийн үйлдвэрийг барих ТЭЗҮ хийгдсэн үү?

 

-Нефтийн үйлдвэрийг барих цаг нь болсон гэж бид үзэж байгаа. Олон жил бид эргэлзлээ. Өөрийнхөө түүхий нефтиэр үйлдвэр байгуулж чадахгүй бол улс гэж байх хэрэг байна уу гэдэг асуудал аяндаа тавигдаж байна. Тийм учраас 2020 он гэхэд энэ үйлдвэрийг барьж дуусгах зорилтыг тавьж байна. Түүхий нефть манай улсад хангалттай бий. Өнөөдөр 600 мянган тонн түүхий нефтийн нөөц байна. Үйлдвэр баригдаад ирэхээр түүхий нефтийн 2 сая тоннын нөөцтэй болно гэж үзэж байгаа. ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулахыг зөвшөөрсөн. Энэ зөвшөөрлийн дагуу ажлын хэсэг бүх үндэслэлийг гаргана. Урьдчилсан ТЭЗҮ хийсний дараа хөрөнгө оруулагчдыг шалгаруулна.

 

 

-Импортыг орлох, экспортыг дэмжих 888 төслийн явц ямар байна вэ?

 

-888 гэдэг нэр өгөхөө одоо больё. Монгол Улсын үйлдвэрийн бодлогод чиглэгдсэн төслүүдийн тухай гэж ярьцгаая. Энэ төслийг дэмжихэд Аж үйлдвэрийн яам бэлэн байна. Өмнө нь орж ирсэн байсан 3000 гаруй төсөл өнөөдөр манай яаман дээр овоолоостой байгаа. Эдгээрээс бид шалгуур үзүүлэлтийг гаргаад шүүх ажлыг явуулсан. Бидний шаардсан шалгуур үзүүлэлтүүдэд нийцсэн төслийг тэнцүүлнэ. Гэхдээ үүний хажуугаар шаардлагатай салбаруудад сонгон шалгаруулалт явуулна. Дөрөвдүгээр сараас эхлээд сонгон шалгаруулалтыг эхлүүлнэ.

 

 

-Импортын барааны татварт өөрчлөлт оруулах замаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байсан. Энэ талаар?

 

-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн дагалдах хууль болгон Импортын гаалийн татварын тухай хуулийн төслийг боловсруулна. Энэ хуульд “дотооддоо үйлдвэрлэж чаддаг бараануудынхаа татвар өөрчлөлт оруулъя “ гэсэн санал оруулсан. Үүнийг дэмжсэн, дэмжээгүй санал маргаан дагуулж байна. Салбарын сайдын хувьд үүнийг өнөөдрийн цаг үед хийх нь зөв гэж бодож байгаа. 8 төрлийн 300 гаруй нэр төрлийн барааны импортын татварт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Үүний эцсийн шийдийг УИХ гаргана.  Импортын татвар нэг талаасаа худалдаанд сөрөг нөлөөтэй мэт харагдавч үйлдвэрлэгч болон хэрэглэгчдэд маш өндөр ашигтай, үр дүнтэй тусна.

 

 

-Гадаадын хөрөнгө оруулалт аж үйлдвэрийн салбарт хэр орж ирэх бол?

 

-Уул уурхайн салбарт орж ирж байгаа улс ашиг хайж ирдэг. Үүнтэй адил аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх хүмүүс ч ашиг хайна. Харилцан ашигтай л байх хэрэгтэй. Уул уурхайн  үнийн уналт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрс багасгасан. Үүнтэй санал нийлэхээс өөр аргагүй. Аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол өндөр байна. Би өдөр алгасахгүй гадаадынхантай уулзаж байна. Харин цэгцтэй бодлого байхгүйгээс жижиг хүндрэл үүсч байна. Энэ бол байдаг л зүйл. Монгол-Японы эдийн засгийн түншлэл хэрэгжиж эхэлвэл маш том хөрөнгө оруулалт орж ирэх юм. Мөн Европынхон манай арьс ширийг сонирхож байна.

 

 

-Чөлөөт худалдааны бүсийн чиглэлд ямар ажил хийгдэх вэ?

 

-Чөлөөт бүсийн шинэчилсэн хууль батлагдсан холбоотой захирагчдыг нь сольсон. Одоо шинэ бүтцээр Засгийн газарт оруулаад ажлыг эхлүүлнэ. Чөлөөт бүсэд өнөөдрийн байгаа суурин дээр дахин төлөвлөлт хийгээд хөрөнгө оруулагчдын форумыг зургадугаар сард хийнэ. Чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхол их байсан.

 

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
nnn:
Saynii 8 jil tor barihdaa hiihgui uhsenee hiisiin
2016-01-05
hudal:
bitgii shaa,25 jil hudalaa yrilaan AN
2015-03-27
зочин:
та нарт хууртсаар цаг хугацаа явсаар..... хоорин хэдэн жил боллоо. та нар шуналаа татачих тэгээд улс орон хөгжнө.
2015-03-27
Шугэл:
Шугэлдээд байлгуй ажлаа хурдан хий!!! Хийх гэж наанаа очсон юм байгаа биз дээ!!!
2015-03-27
Дүп:
удаан сэтгэж удаан бодож байна барих цаг нь аль эрт болсон бариачээ гээд ард түмэн 10 жилийн өмнөөс та нараас шаардсан. тэгтэл та нар одоо л ухаар ч байдаг . Айн мөн хөгийн улс төрчид өө Альч нам бүгд адилхан дүп улс төрчидтэй.
2015-03-27
ЭЛЭГДОРЖ:
БАС НЭГ САЙХАН ХОШГИРУУЛАГЧ ГАРААД ИРЖ, ИЧИХ ЗОВОХ АЙХ БУЛЧИРХАЙГАА САЯХАН СОЛОНГОСТ АВХУУЛЧИХААД ИРСЭН ГЭСЭН.
2015-03-27
Зочин:
Хамаг нефтээ түүхийгээр нь хулгайгаар зөөлгөчихөөд одоо үйлдвэр яриж байдаг та нарыг үйлдвэр барьж дуусахад нөөцийг чинь дуусгачихсан байх байлгүй дээ тэгээд гадаадаас дахин өндөр үнээр түүхий эдээ худалдан авч мөн л улс орноо хямруулах байлгүй Эрдэнэбат та энэ ажлыг хийлгэж лав чадахгүй танд тийм чадамж.мэдлэг.боловсрол.байхгүй томилгооны сайд та одоо хугацаагаа дуусгаад гарвал болно
2015-03-27
Зочин:
За, Эрдэнэбат сайд минь, шатахууны компаниудын лоббинд оролгүй барьж үзээрэй дээ. Үе үеийн яам, агентлагын дарга нар шатахууны компаниудын карманаас цухуйж чадахгүй удаж байгаа шүү.
2015-03-27
zochin:
teriig ch ugaasaa l medeed baina harin yaj gedeg l chuhal daa
2015-03-27
зочин:
энэ данхар толгойт удахгүй өндрөөс чөлөөт уналт хийнэ дээ. муу хувалз
2015-03-27
JBVJG:
BAS YUN 2020 ON BE ODOO YARIDAG TSAG DUUSSAN SAIDAA
2015-03-27
ЗОЧИН:
СОНГУУЛЬ ЭХЭЛЧИХСЭН ЮМ УУ ЭНЭ НӨХӨР ХУДЛАА ХЭЛЭЭД ЭХЛЭЛЭЭ
2015-03-27
en ch medku ee:
paah yag unen uu yag zagaa harj baigaad l heljeesht
2015-03-27
ХАЛЗАН.:
ХУДАЛЧ ХАЛЗАН.2016 ОНД ТА НАР ЗАЙЛСАНЫ ДАРАА ҮЙЛДВЭРТЭЙ БОЛЖ МАГАДГҮЙ.ТА НАРЫН ҮЛГЭРТ ЭХНЭР,ХҮҮХЭД ЧИНЬ Л ИТГЭХ БАЙХ.
2015-03-27
Зочин:
Hudlaa hudlaa.
2015-03-27
USA:
Uuj idehdee uurgiin mori , Uragshaa gishgehdee urgaa had shuu dee ta nar
2015-03-27
Зочин:
hudlaa shou hiihiin orond land 200gaa butsaaj ogoo erdenebataa
2015-03-26
зочин:
сонгууль эхэлчихсэн юм уу
2015-03-26
ooooooooooooooooo:
99999999999999999999999999900000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
2015-03-26
hutslaa uy:
Zundoo humuus uursdiin hurongoor bariya geed bhad ta nar zuvshuurol ugson bil uu hogiin hujaa mini?
2015-03-26
Зочин:
buruu darchihaagui bol saihan l medee baina
2015-03-26