Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлжээ
2015-03-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаук, Холбооны Канцлер А.Меркель, Испанийн Цог Жавхлант Хаан Филип VI нарт тус тус эмгэнэлийн захидал илгээлээ.

 

Өмнөд Францын нутагт Жёрманвингс компанийн онгоц осолдсны улмаас Герман болон Испанийн олон иргэн харамсалтайгаар амиа алдсанд харуусч, амь үрэгдэгсдийн гэр бүлд болон герман, испаний ард түмэнд монголын ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.

Shuud.mn
Сонин хачин