Литва улстай хамтран ажиллана
2015-03-27

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригтой Литва улсын “Эс Би Эй” концернийн төлөөлөгчид болох Ерөнхий захирал ноён Арунас Мартинкевичиус, Бизнес хөгжлийн газрын захирал Константин Козонис, Вильниус хот дахь Францын “Пежо” автомашины төлөөлөгч ноён Йонас Бобровичиус нар уулзжээ.

 

Ажлын хэсгийнхний хувьд анх удаа Монголд айлчилж байгаа бөгөөд Монголын Засгийн газар, салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын бодлого, хөтөлбөр, төслүүдтэй танилцах, хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийг судлах, санал, туршлага солилцохоор ирсэн аж. Учир нь, тус улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт багагүй туршлагатай бөгөөд манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүн, малын тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг сонирхож буйгаа уулзалтын үеэр дурдсан байна.

 

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг төрөөс хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа салбарын төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулаад Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжтойг онцжээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин