Ч.Сайханбилэг амлалтаа биелүүлэв
2015-03-27

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны гадаад айлчлалаа Япон улсад хийсэн. Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн гэрээг хүчин төгөлдөр болгосноос гадна Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийсэн. Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч болох Тавантолгойн хөрөнгө оруулагчдын нэг Сүмитомо корпорацийн Ерөнхийлөгч К.Накамура Ерөнхий сайдаас нэгэн зүйлийг аминчлан хүссэн. Томоохон хөрөнгө оруулалтын хажууд жижиг харагдах уг асуудал биелэлээ олжээ. К.Накамура, Ерөнхий сайдаас Мобиком компанийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хурдан шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Хариуд нь Ерөнхий сайд уг асуудлыг ойрын хугацаанд шийднэ хэмээн амалсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд амлалтаа биелүүлж, Мобикомын үйл ажиллагааныхаа тусгай зөвшөөрлийг дахин 20 жилээр сунгажээ. Өнгөрсөн долоо хоногт Мобиком корпораци, Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй болсон байна.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Caikhnaa hurdtai hii
2015-03-27