Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллана
2015-03-27

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь өнгөрсөн оны 07-р сараас алслагдсан дүүрэг хороодод очиж ажилгүй иргэдийг ажилд зуучлах, ажилтай орлогтой болгох зорилгоор явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ.

 

Энэ удаа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 1-19 дүгээр хороодын ажилгүй иргэд болон ажил олоход хүндрэлтэй иргэдийг бүртгэнэ. Ингэхдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.10-т заасны дагуу хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл түгээх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө өгөх, сургалтанд хамруулж тэдний хүсэл сонирхол, ур чадварт нь нийцүүлэн тохирч тэнцэх ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулахаар болжээ.

 

Мөн бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэн авч сургаж, бэлтгэн ажлын байраар хангах юм.

 

 

                                   

Shuud.mn
Сонин хачин