Сури аавтайгаа уулзахыг хүсэв
2015-03-27

 

Холливуудын нэрт жүжигчин Том Крузын охин Сури инстаграмдаа уйлж буй зургаа байршуулаад “Ааваа би таныг санаад байна. Та намайг мартчихсан юм уу” гэж бичсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Охин аавтайгаа уулзаагүй яг 500 өдөр болж байгаа гэнэ. Тэрбээр өрөөнийхөө ханан дээр “Аавтайгаа уулзахыг хүсч байна” гэж бичээд, уулзаагүй өдрийнхөө тоогоор “х” тэмдэг тавьжээ. Том Круз хоёр уран бүтээлд зэрэг тоглож байгаа юм. Түүний тоглосон “Биелэгдэшгүй даалгавар” киноны шинэ анги ирэх есдүгээр сард нээлтээ хийх билээ.

 

Круз нэгэн хэвлэлд “Би охиноо их үгүйлж байна. Кейти бид харилцаа улам хөндийрсөөр байгаа. Энэ хүндхэн байдлаас болж охинтойгоо уулзаж чадахгүй байгаа. Миний буруу. Охиноо санаж байна. Аавыгаа уучлаарай. Өнгөрсөн онд ганц ч удаа уулзаагүй. Яагаад гэдгээ өөрөө ч мэдэхгүй байна” гэж ярьжээ. “Кейти найз залуутай болсон учир охиндоо бараг цаг зав гаргаж чадахгүй, хүүхэд асрагчийн хамтаар гэрт нь үлдээж байгаа” гэж “TMZ” сайт мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин