Гишүүдийн утасны төлбөрт 45.5 саяыг зарцуулжээ
2015-03-27

Шилэн дансны цахим хуудас ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоогоор тус хуудсанд УИХ-ын гишүүдийн мөнгөний зарцуулалт голлон тавигдаж буй. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа хэдэн төгрөг зарцуулсан болон сурталчилгааны материалыг хэрхэн хэвлүүлсэн талаар мэдээлэл багтаж буй. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүдийн утасны төлбөрийн мэдээлэл оржээ. Гишүүдийн нэг, хоёрдугаар сарын утасны төлбөрт 45.5 сая төгрөг зарцуулсныг Шилэн данс мэдээлэв. Мөн УИХ-ын Тамгын газар намрын чуулганы нэвтрүүлгийн DVD -ний үнэнд 6.2 сая төгрөг зарцуулсныг олон нийтэд ил болгожээ.

 

Shuud.mn
Сонин хачин
арай ч дээ:
УИХ д утасны мөнгөө төлж чадахгүй хүмүүс сууж байгаа гэж үү? Цаана чинь эх орноо гэх сэтгэлтэй хүмүүс цалингаасаа ч татгалзаж байна
2015-03-28
Зочин:
hahaha tatvariin mongiig shan ureh ymaa
2015-03-27