Дугуйчид ”Эх дэлхийн цаг”-т нэгдэнэ
2015-03-27

Байгаль орчинд ээлтэй унадаг дугуйг унадаг, сонирхдог бүхий л хүнийг "Залуу дугуйчин" клуб эх дэлхийн цагт нэгдэхийг уриалжээ. Тиймээс маргааш 18.30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйтай лаа асаах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байна.

Уг үйл ажиллагаанд дугуйтай хүн бүхэн оролцох боломжтой бөгөөд тус бүр нэг ширхэг лаатай ирэхийг клубын зүгээс зөвлөжээ. 

 Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүст зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байгаа юм.

“Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог,нэгдэх боломжийг олгодог.

Б.Дэжид

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
selem:
tenegteh uym daa zailuul
2015-03-28