“Mongolia open-2015” эхэллээ
2015-03-28

 

Бөхийн чөлөөт барилдааны “Mongolia open-2015” олон улсын тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа”спортын ордноо эхэлж байна.

 

Дөрөв жилдээ болж буй энэхүү тэмцээнд АНУ, Беларусь, БНСУ, БНХАУ, Бразил, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Москва хот, Польш, Франц, Япон зэрэг дэлхийн 12 орны 150 гаруй бөх хүч үзнэ.

 

Тэдний дотор олимпийн мөнгө, хүрэл медальт Гюзель Манюрова, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Клариса Чун, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Елена Пирожкова, олимпийн хүрэл медальт А.Танаторов, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Пан Америкийн аварга Алиса Лампе, ДАШТ-ний хошой мөнгөн медальт Л.Оржак зэрэг дэлхий, тивүүдийн нэртэй бөхчүүд байна. Энэ нь манай тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгох юм.

 

Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүнд гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, Н.Ням-Очир, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, ДАШТ-ний медальт Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Э.Сумьяа, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, Э.Бэхбаяр зэрэг шилдэг бөхчүүд барилдана.

 

“Mongolia open-2015” тэмцээнд гадаадын 12, манай 28 шүүгч ажиллана. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд нэг мянга, хоёрдугаар байр эзэлсэн бөхөд 800, гуравдугаар байр эзлэсэн бөхөд 500 ам.долларын шагнал олгох юм байна. Тэмцээнийг “ЕТВ”, МҮОНРТ, “НТВ”, “Сүлд”, “ТВ5” сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой.

 

Тамирчдадаа амжилт хүсье.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин