Зорчигчдын ар гэрт нөхөн төлбөр олгоно
2015-03-29

 

Францын Альпийн нурууны бэлд осолдсон “Airbus A320” онгоцны зорчигчдын гэр бүлд “Germanwings” компанийн удирдлагууд нөхөн төлбөр олгохоор  болжээ. Тус онгоцонд нийтдээ 150 зорчигч багийн найман гишүүн зорчиж явсан юм. Эхний ээлжинд зорчигч бүрийн гэр бүлд 50 мянган еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээр болсон байна.

 

Энэхүү мөнгө нь хуулийн дагуу олгогдох нөхөн төлбөрөөс тусдаа гэдгийг “Germanwings”-аас мэдэгджээ. Мөн Германы Засгийн газар онгоцны ослоор амиа алдсан Германы 72 иргэний гэр бүлд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Ослоор Испанийн 35, АНУ-ын 2, Австрали, Аргентин, Иран, Венесуэл, Колумб, Мехсик, Япон, Израйль, Дани, Голланд, Казахстан улсын иргэд амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин