Цаг урагшлуулах шийдвэр ба Ухаалаг төр
2015-03-29

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ухаалаг Төр”-ийн тухай лоозон дэвшүүлсэнээс хойш хоёр жил өнгөрчээ. Харин 20-иод хоногийн өмнө шийдэж урд шөнө өөрчилсөн цаг шилжүүлэх тухай тогтоолыг харахад энэ лоозонг хад руу хашгираад өнгөрсөн бололтой.

Улаанбаатарын “шинэ” цагаар 2015 оны 3 сарын 29-ний шөнө 2 цаг 14 минутад нийт хайлтын системийн зах зээлийн 70%-ийг эзэлдэг Google Монголын цагийг дараах байдлаар харуулж байна.

Google дээрхи цаг 2015 оны 3 сарын 29-ний шөнө 2 цаг 14 минутын байдлаар

Цаг солих шийдвэр гаргаад 20 хоног, цаг нь солигдсоноос хойш 24 цаг өнгөрчихөөд байхад дэлхий ертөнц Монголд хэдэн цаг болж байгааг мэдээгүй л байна гэсэн үг.

Ганц хайлтын системийн цаг буруу байх асуудал биш гэж үзэж байгаа хүмүүст өнөөгийн дэлхий ертөнц яаж амьдарч “амьсгалж” байгааг бодоод үзээрэй гэж зөвлөх байна. Бид өнөөдөр нягт уялдаа холбоотой бүх юм нь синхрон явдаг хорвоо дэлхий дээр амьдарч буй бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн технологийн дэвшил нь бүтээмжийг эрс өсгөж энэхүү синхрон харилцаа холбооны суурь нь болж буйг санууштай.

Би энд цаг өөрчлөх нь буруу гэж шүүмжлээгүй, магадгүй эдийн засгийн утгаараа ямар нэг ашигтай байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү энэ шийдвэрийн харалган, тооцоо судалгаагүй, огцом шинж чанарыг л шүүмжилмээр байна.

Нэгэн жишээ: Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) арилжааны мэдээг гадны мэдээллийн агентлагууд бодит цагийн горимоор (real time) худалдаж авдаг. Үүний тулд МХБ-ийн арилжааны систем мэдээллийн агентлагийн системтэй холбогдож хэл нэвтрэлцдэг байх ёстой. Арилжааны систем дээр орсон аливаа өөрчлөлтийг ядаж сарын өмнөөс хоёр систем харилцан туршиж алдаа мадаггүй ажиллагааг хангах ёстойг цаад агентлагууд шаарддаг. Тэр жил Чингис хааны төрсөн өдөр гэж гэв гэнэт нэг амралтын өдөр “зохион бүтээхэд” тэрхүү өөрчлөлтийг системд оруулж мэдээллийн агентлагаас уучлалт гуйж хэвийн ажиллагааны горимыг нь өөрчлөх шаардлагатай болж байж билээ. Харин сая 3 сарын 9-ний өдөр шийдвэр нь гарч 19 хоногийн дотор цагийг нь солих болоход юу болж өнгөрсөнийг би таашгүй.

Цаг шилжүүлэх тогтоолГанц энэ гэлтгүй олон улсын нислэгийн цагийн хуваарь, олон улсын банк хоорондын гүйлгээ гэх мэт синхрон үйлдэл шаардах олон асуудалд энэхүү шийдвэр нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манайхан болохоор хэдэн инженер шөнө суулгаж байгаад л серверийнхээ цагийг өөрчлөөд болоо гэсэн амархан юм яриад байдаг, үнэндээ хэдэн инженерээс хамааралгүй гадны байгууллагуудын төлөвлөлттэй холбоотой асуудал их бий. Бизнес процесс нь тогтчихсон гадны томоохон байгууллагууд манай засгийн огцом шийдвэрт зориулж дүрэм журмаа зохицуулах нь хэр их байх бол доо.
Аз болж манай улс хүний амь настай холбоотой эмнэлгийн нэгдсэн удирдалагатай төхөөрөмж, эсвэл томоохон эрсдэл бүхий Атомын Цахилгаан Станц, автомат үйлдвэрийн систем зэрэг байхгүй (лав л миний мэдэхээр) болохоор гарах үр дагаварын хор хөнөөл харьцангуй бага байж магад.

Зүй нь ийм шийдвэрийг хамгийн багадаа хагас жилийн өмнөөс төлөвлөж хаана хаана нөлөөлөхүйц байна гэдгийг тооцож шаардлагатай бэлтгэлийг нь хангаж байж гаргамаар. Гэнэт л нэг өглөө хэн нэг даргын бодож олсон гайхалтай санаа бүхэл бүтэн 3 сая хүний хувь заяанд нөлөөлж буй гэдгийг тооцмоор. Цаг өөрчлөхөд систем яаж зохицох ёстой талаар С.Дөлмандах энд бичсэн. Нөгөө талд цаг өөрчилсөнөөр хэдэн төгрөгний хэмнэлт хаана хаанаас орж ирж эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар би лав одоогоор хаанаас ч олж харсангүй.
Аливаа incident буюу гэнэтийн тохиолдолд реактив болон проактив гэсэн хоёр янзын хариу үйлдэл байх. Реактив нь хариу үйлдлийн шинжтэй буюу гал нэгэнт гарчихлаа бушуухан унтраая гэсэн хандлага бол, проактив нь гал гаргахгүй байхын тулд юу хийх ёстой, гарлаа гэхэд яаж хамгийн бага хохиролтойгоор салах вэ гэдэг төлөвлөлтийг хэлдэг. Манай засаг төрийн хийж буй үйлдэл бүхэн реактив шинжтэй бөгөөд миний харж буйгаар энэ нь төрийн байгууллагын чадавхи, хүний нөөцтэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл цаг өөрчилсөнөөр ийм ийм эрсдэлүүд үүснэ гэдгийг тооцоолж зөвлөх үүрэгтэй шийдвэр гаргагчийн тойрон хүрээлэгчид нь ихэвчлэн сонгуульд нь зүтгэсний шагналд дагалдаж явах эрх авсан нэгэн байх жишээтэй.

Одоо нэгэнт ийм будлиан үүссэн хойно энэхүү шийдвэрийг цуцалж ухраах бол утгагүй асуудал, бүр бантан болгоно. Ирэх намар гэхэд системүүд харьцангуй учраа олчих байх. Хамгийн гол нь иймэрхүү тооцоо судалгаагүй, огцом шийдвэрээ багасгаж Ерөнхийлөгчийн хэлээд байдаг “Ухаалаг Төр” лүү дөхөж очоосой, ирээдүйд гаргах шийдвэрээ олон талаас нь тооцоо хийж үзээсэй л гэж залбирах байна. 

Жич: Интернеттэй холбоотой дугаарлалтыг хариуцдаг олон улсын байгууллага болох IANA-д Ганболд  3 сарын 10-ны өдөр Монгол улс дахь цагийн бүсийг шинэчлэх хүсэлт"сайн дураараа" тавьсанаар 3 сарын 21-ны өдөр энэхүү өөрчлөлт орсон болно. Томоохон системүүдэд энэхүү шинэчлэлт нь ортол багагүй хугацаа шаардлагатай бөгөөд дээр дурьдсан Google миний таамаглаж буйгаар системүүдэд нь энэхүү шинэчлэлийг авсанаар манай цагийг зөв гаргадаг болох байх. 

М.Отгонпүрэв - Carnegie Mellon University

Shuud.mn
Сонин хачин
msn:
ер ингээд л орихичих ахиаад оролдоод хэрэггүй.өвөл нь дэндүү эрт харанхүй болоод,зун нь хэтэрхий эрт нар мандах юм.
2015-03-31
zochin:
tsag genet uragshluulsanaar ersdel ih garch bn.ediin zasgiin hyamraliig darah gej bga bol shaaal hudlaa.hunii biologiin tsag gedgiig meddeg l baigaadaa.havriin uliral bolj estoi sendrom gedeg chin ene dee.ard tumeniig munhruulj tsagiin zuu erguulseneer ajil hiih gej dur esgej bga yumuu kkk.uund chin olon uls oron nutgiin nisleguudiin huvid mash ih oorchlolt orj bn.ter tom ulsuud chin manai ornii tsagiin toololoor nisehgui doromjluulaad bi bgag mederch bnuuuu.
2015-03-31
зочин:
жаахан зохион байгуулалт муутай л болсон байх зарим цаг таарахгүй байгаа нь гэхдээ цаг өөрчлөлт хийж байга нь маш зөв миний сэтгэл ханамж сайхан байгаа шүү
2015-03-30
ангараг:
зөв ш дээ зөв нээх нөлөө гарахгүй харин ч цаг уртсах сайхан байна ш дээ яаг юу нь буруу юм болоо надад бүх л талаараа таалагдаж байгаа
2015-03-30
зочин:
надад лав таалагдаж байгаа бусад орны жишигээр өмнө нь болоол байсан одоо яагад болохгүй гэж цаг уртаснаа гэдэг чинь хүмүүсийн ажлын бүтээм ихсэнэ ш дээ
2015-03-30
нэр:
цаг урагшлуулснаар ажлын бүтээмж сайжирна ш дээ бүтээл ч залууст бол их ашиг тустай юм болж байгаа шүү
2015-03-30
Зочин:
asuudal bish ...
2015-03-30
Зочин:
olon ulsiind baidag ...
2015-03-30
bold:
tiim yum hezee baidaggui yum gadagshaa yvaad uzeech 10 tsagiin zuruu 3 udurt gardag yum hun chine baigaliin amitan ...
2015-03-30
bold:
tiim yum hezee baidaggui yum gadagshaa yvaad uzeech 10 tsagiin zuruu 3 udurt gardag yum hun chine baigaliin amitan ...
2015-03-30
эсрэг:
тэнэгүүд хийх юмаа олж ядах мю даа боилогийн цаг өөрчлөснөөс олон хүн үхнэ ш дээ
2015-03-30
bold:
tiim yum hezee baidaggui yum gadagshaa yvaad uzeech 10 tsagiin zuruu 3 udurt gardag yum hun chine baigaliin amitan ...
bold:
tiim yum hezee baidaggui yum gadagshaa yvaad uzeech 10 tsagiin zuruu 3 udurt gardag yum hun chine baigaliin amitan ...
Banana:
uragshluulj xoishluulax manaix shig ulsad xereteichdee. Ediin zasag ni iim muu baixad nileedgui xemnelt garna. Xarin shiidver ni bogino xugtsaand garch ogtsomdson baij magadgui ee. Shunu 2 tsagaas xoish banknii kartiin guilgeenuud ugluu boltol lav xiigdexgui baisan. Daraa bol boduushtai l yum bnlee
2015-03-30
Starting:
2011 ОНЫ ЭНЭ ӨДӨР ОХУ БАЙНГЫН ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИВ. ЕРӨНХИЙЛӨГЧ Д.МЕДВЕДЕВИЙН ЗАРЛИГААР ЦААШИД ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИХИЙГ ЗОГСООЖЭЭ
2015-03-30
zochin:
shaal teneg. komputer utasni tsag n aldaa zaagaad, odoo namar dahiad l butsaadag. ene tur zasagt oor hiih yum baihgui yum uu
2015-03-30
Зочин:
asuudal bish ...
зочин:
харин тнхх мэдээгээ уншихгүй хамгийн түрүүнд л өөрсдийн ойлголтоороо бичицгээх юм
2015-03-30
а:
нийтлэлийг уншсан хүн бгаму? бүгд л цаг урагшлах нь зөв буруу гд бх юм. уг нь энд шийдвэр гаргах процесс болон гүйцэтгэлийн алдааг яриад бх. асуудлын голыг олж харахгүй өнгөн др нь дүгнэлт хийж талцаж маргадаг Монгол зан да
2015-03-30
зочин:
харин тнхх мэдээгээ уншихгүй хамгийн түрүүнд л өөрсдийн ойлголтоороо бичицгээх юм
Starting:
What time zone is Mongolia in? Mongolia Standard Time is 8 hours ahead of Greenwich Mean Time GMT8. Does Mongolia observe Daylight Saving Time? Mongolia does not operate Daylight-Saving Time What is the International Telephone Dialling Code for Mongolia? The International Dialling Code for Mongolia is 976.
2015-03-30
Starting:
Жамаараа яваа дэлхийн цагийг оролдож шившиг болж байхаар албан газрынхаа цагаар журамламаар байна л даа
2015-03-30
Бямбаасайхан:
Ч.Сайханбилэгийн авгай энэ цаг урагшлуулахыг санаачилсан юм гэнэлээ шүү
2015-03-30
Зочин:
olon ulsiind baidag ...
Man:
Цаг урагшлуулах нь олон талын давуу талтай
2015-03-30
Зочин:
Жич Интернеттэй холбоотой дугаарлалтыг хариуцдаг олон улсын байгууллага болох IANA-д Ганболд 3 сарын 10-ны өдөр Монгол улс дахь цагийн бүсийг шинэчлэх хүсэлтсайн дураараа тавьсанаар 3 сарын 21-ны өдөр энэхүү өөрчлөлт орсон болно. Томоохон системүүдэд энэхүү шинэчлэлт нь ортол багагүй хугацаа шаардлагатай бөгөөд дээр дурьдсан Google миний таамаглаж буйгаар системүүдэд нь энэхүү шинэчлэлийг авсанаар манай цагийг зөв гаргадаг болох байх.
2015-03-30
Starting:
Дэлхий даяар мөрддөг цагийн бүс, тоололыг ингэж тогтоолоор журамлах нь үхэр Монгол гэдгээ л харуулж дэлхий дахинд батлаад байгаа юм л даа. Унтаахай хүмүүсийг Монголд очиж ажилламар гэдэг онигооны эзэд болж дээ. Сүүлийн үед автоматаар цагаа тохируулдаг нарийн төхөөрөмж битгий хэл хүүхдийн тоглоомон цагаа яах билээ Ерөнхий мэдэгч ирлийз бухан сайдаа.
2015-03-30
Зочин:
Жич Интернеттэй холбоотой дугаарлалтыг хариуцдаг олон улсын байгууллага болох IANA-д Ганболд 3 сарын 10-ны өдөр Монгол улс дахь цагийн бүсийг шинэчлэх хүсэлтсайн дураараа тавьсанаар 3 сарын 21-ны өдөр энэхүү өөрчлөлт орсон болно. Томоохон системүүдэд энэхүү шинэчлэлт нь ортол багагүй хугацаа шаардлагатай бөгөөд дээр дурьдсан Google миний таамаглаж буйгаар системүүдэд нь энэхүү шинэчлэлийг авсанаар манай цагийг зөв гаргадаг болох байх.
Зочин:
ene shiidver hamgiin zov shiidel ediin zasag iim hund ued tsahilgaan erchim huch ymar iheer hemnedegiig tootsots uzeh hergetei untamhai mongolchuudad yg taarsan shiidver harich dornod suhbaatar aimaguudiig dahin neg tsag hoishluulah hergetei tend ugluu 04 tsagt nar mandaj oroi 5 tsagt nar jargah ni ter aimaguudiin huvid erchim nuchnii ymar ih aldagdaltai baidagiig sudlah heregtei .....

хариулт:
Тэгээд ямар ялгаа олж хараа вэ, ялгаагүй л эрт босож байгаа биз дээ.
2015-03-30
гончиг:
Цаг хөдөлгөх нь зөвөө.
2015-03-30
hhh:
tsgagiig naashaa tsaashaa bolgomoorgui bna, teneg shiidveruudeed durgui hureh yum.
2015-03-30
Зочин:
ухаалаг төр гэж хэлэхэд ч тун хэцүү л байна дөө
2015-03-30
Зочин:
үнэхээр буруу шийдвэр, цагийг урагшуулж байхаар , зүгээр л өглөө 8цагт ажил эхэлдэг нь 7цагт , 9 цагт ажлаа эхэлдэг нь 8 цагт эхэлдэг болчиход л болоо шүү дээ
2015-03-30
Starting:
Жамаараа яваа дэлхийн цагийг оролдож шившиг болж байхаар албан газрынхаа цагаар журамламаар байна л даа
Зочин:
ene shiidver hamgiin zov shiidel ediin zasag iim hund ued tsahilgaan erchim huch ymar iheer hemnedegiig tootsots uzeh hergetei untamhai mongolchuudad yg taarsan shiidver harich dornod suhbaatar aimaguudiig dahin neg tsag hoishluulah hergetei tend ugluu 04 tsagt nar mandaj oroi 5 tsagt nar jargah ni ter aimaguudiin huvid erchim nuchnii ymar ih aldagdaltai baidagiig sudlah heregtei .....
хариулт:
Тэгээд ямар ялгаа олж хараа вэ, ялгаагүй л эрт босож байгаа биз дээ.
зочин:
сайханбалагийн шидлийн засгийн газар өөр олигтой юм хийж чадахгүй гэдгээ ойлгосон тул ийм юм хийж ажил хийсэн дүр эсгэж байгаа юм. Зүв зүгээр суугаад байвал ард түмэн юу гэж ойлгох билээ.Тиймээс ард түмэнд цагийн өөрчлөлт гэгчийг тулгачихаад өөрсдөө харх шиг хулгайлж байна.
2015-03-30
Hyyhed:
Byy gazar bolood hiigeed bhad syringes bhaar oor hiih ajil alga uu 1han tsagiin zoroog gargachihaj chadahgyiiljirsen zalhuuchuud
2015-03-30
Energy:
Tsag oorchlood erchim huchnii yamarch hemnelt gardaggui gedgiig l bi batalj chadna. Yamarch tootsoo gui mortoo erchim huch hemnene gej yariad baih um.
2015-03-29
Зочин:
ene shiidver hamgiin zov shiidel ediin zasag iim hund ued tsahilgaan erchim huch ymar iheer hemnedegiig tootsots uzeh hergetei untamhai mongolchuudad yg taarsan shiidver harich dornod suhbaatar aimaguudiig dahin neg tsag hoishluulah hergetei tend ugluu 04 tsagt nar mandaj oroi 5 tsagt nar jargah ni ter aimaguudiin huvid erchim nuchnii ymar ih aldagdaltai baidagiig sudlah heregtei .....
Зочин:
Naad bantangaa boliooch.yadaj tsag barij unelj suraad tsagaa oorchil teneg deeree teneg kharagdaj bn.
2015-03-29
Zochin:
Odoo hurtel world clock deer heveeree bnaa kk
2015-03-29
ухаалаг:
SMART шууд орчуулаад явчих юм уг нь аргачлал
2015-03-29
ухаалаг:
SMART шууд орчуулаад явчих юм уг нь аргачлал
2015-03-29