Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацлаа
2015-03-30

Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж 24-н байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлаж байна. СХД 29-р хороо “Драгон” авто вокзал төвд цэвэр усны Ф 200мм-н шугамын цоорсныг Ус сувгийг удирдах газраас гагнуур хийж хэвийн ажиллагаанд орууллаа.



“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ  Улаанхуаран, ХУД, 120-н уулзвар, Гандийн гудамж, Дүнжингаравын уулзвар, Их тэнгэрийн ам, Маршал town, Циркийн урд замын нийт 240 м3 борооны тогтсон усыг 2 машинаар соруулсан. Мөн шугам сүлжээний 500 м3 усыг 2 удаа соруулж  Чингэлтэй дүүргийн 17-р хороо,Чингэлтэй уулын нарийн сувагт сувгийн цэвэрлэгээ хийлээ. Чингисийн талбай,Сансарын тунель, ,Доржийн гудамж, Айдас, Морин, Эмээлт, Баруун турууны даваанууд, Баянхошуу, ,Орбит, ,Найрамдал зуслангийн зам, ,Богд уулын арын зам, Зайсан, БГД-н өгсүүр замууд,Нарны гүүр,Нисэх,Яармагийн замын цасыг хусаж, шүүрдэж, зарим мөстсөн хэсгүүдэд нийт 4.5тн бодис цацлаа гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин