БОНХАЖЯ-наас хамгийн их гомдол иржээ
2015-03-30

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр  иргэдээс ирсэн өргөдөл гомдолтой холбоотой асуудлаар мэдээлсэн юм.

Өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдлуудын дийлэнхийг  яамд төрийн албан хаагчийг ажлаас нь халсан асуудал эзэлжээ. Яамны  орлон гүйцэтгэгч нь хэн нэгийг үүрэгт ажлаас нь халах, томилох эрхгүй байдаг байна.  Зөвхөн Төрийн нарийн бичгийн дарга нар л хэн нэгнийг ажлаас томилох чөлөөлх эрхтэй аж. Гэтэл БОНХАЖЯ, ЭМЯ-ны түр орлон гүйцэтгэгч нар төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ. БОНХАЖЯ-наас төрийн албан хаагчийг ажлаас нь халсан гомдол хамгийн их ирсэн байна.  Дээрх өргөдөл гомдолтой холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга  О.Баасанхүү Ерөнхий сайдад албан бичиг явуулсан байна.

 “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг шүүх тогтоовол тухайн ажилтны цалинг тухайн байгууллага нь олгодог. Харин хэн нэг албан тушаалтны буруу шийдвэрээр тухайн байгууллагад учирсан хохирлыг Засгийн газар түр орлон гүйцэтгэгчээс авах ёстой. Төрийн алба бол төрийн алба. Улстөрийн алба биш. Тиймээс Ерөнхий сайдад энэ талаар албан бичиг явууллаа” хэмээн мэдээлэв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зүрх судас:
Судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд. Утас 96665038 www.facebookeruulsudas
2015-03-30
үндэс:
Мод бий болохын тулд үндэс бий болно түүнтэй адил байгаль орчны яаманд хэний ч хараат бус мэргэшсэн албан хаагчийг халаад оронд нь мэргэжлийн бус нөхдүүдээр бүрдүүлсний гор гарч эхэллээ. Ганц ерөнхий үнэлгээний тайлан гаргах гэж л сар боллоо өөр бусад зүйл их байна Нямдаваа гэж нэг нөхөр ажлаа мэдээд ч байгаа нь мэдэгдэхгүй юм