Б.Билгүүндарь охиныг зорьсон 1000 км
2015-03-30

Фэйсбүүк хэмээх олон нийтийн сүлжээгээр хэрэгтэй, хэрэггүй түмэн мэдээлэл мөч хормоор солигдож, тэдгээрээс та бид өөрт хэрэгтэйгээ уншиж, хадгалж, анхаарал татсан заримыг нь хүмүүст дамжуулж байдаг. Яг долоо хоногийн өмнө бусдын жишгээр цахим ертөнцөөр аялж яваад Баянхонгор аймгийн Б.Билгүүндарь гэдэг охин ирэх сарын 20-нд Узбекстан хотод болох “Ази тивийн даамын аварга”-д оролцоно.

 

Эх  сурвалж болсон Сэтгүүлч Ч.Дашдэлэгийн мэдээлэл 2013 онд олон улсын тавцанд өрсөлдөх боломж гарсан ч санхүүгийн боломжгүйгээс оролцож чадаагүй. Түүнд олон улсын тавцанд өрсөлдөх боломжийг биелүүлэхэд туслахыг хүсвэл аав ээжийнх нь дансанд хандив өргөхийг уриалсан нэгэн мэдээллийг олж харсан юм. “Сэтгүүлч Ч.Дашдэлэг”–ийн өөрийн фейсбүүк хуудсандаа байршуулсан энэхүү мэдээлэл, жаахан охин зурагтны өмнө суусан дүр зургийг хараад түүнд туслах юмсан гэдэг хүсэл маш ихээр төрсөн.

 

Зүгээр л нэг уриалга бичиж, мэдээлэл түгээхийг хүсээгүй. Харин  гэрт нь очиж охины амжилтыг нь илүү сайн мэдээлж чадвал үр дүнтэй мэт санагдсан билээ.

 

Замд гарав

 

Тиймээс охины гэрийн хаяг, хаана хэнтэйгээ амьдардаг зэргийг Баянхонгор аймаг руу залган холбогдох хүмүүсээс асууж, мэдээллийг анх гаргасан эх сурвалжаас тодруулж, тус аймгийн Баянцагаан суманд  амьдардаг. Мал төллөлт, сурагчдын амралт гээд хөдөө гэртээ байгаа гэдгийг мэдэж авсан юм. Охины аав Биндэръяа гуайтай холбогдоход бид ямар нэгэн байдлаар аргалаад охиноо явуулчихна аа.

 

Дараа нь та бүхнийг дуудъя гээд хүлээн авах дургүй байгаагаа илэрхийлж, удтал ярилцаад эргэн холбогдож байж, гэртээ ирэхийг зөвшөөрч манай сурвалжлах баг мягмар гаригт Баянхонгор аймгийг зорьсон юм. Лхагва гаригийн өглөө Баянхонгор аймагт очиход “Шинэ цагийн илгээлтийн эзэд” арга хэмжээ болж, энэ үеэр Баянцагаан суманд томилогдсон илгээлтийн эздийн хамт хөдөллөө.

 

Шавь нарынхаа төлөө цалингийн зээл тавьдаг багш

 

Б.Билгүүндарь охины багш Г.Сүхбат Аймгийн төвөөс 250 орчим км алсад байрлах Баянцагаан сумын зүг орон нутгийн сэтгүүлчид болох Т.Данаасүрэн, Б.Хишигбаяр нартай хамт зорив. Оройхон очсон тул зорьсон айлынхантай маргааш өглөө нь уулзахаар болж, сумын дунд сургуулийн дотуур байранд байрласан бид Б.Билгүүндарь охины багш Г.Сүхбат гэдэг эрхэм хүнтэй уулзсан юм.

 

Тэрбээр Баянцагаан сумын ахлах сургуулийн технологийн багш бөгөөд Даамын спортын дэд мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан ажээ. Түүнтэй ярилцаж байхдаа Баянцагаан сумаас Б.Билгүүндарь охиноос гадна хоёр хүүхэд, аймгаас мөн гурван хүүхэд нийт 6 хүүхэд Узбекстанд болох тэмцээнд оролцоно гэдгийг мэдэж авав. Б.Билгүүндарь охины хувьд нэгдүгээр ангиасаа шатар, даамаар хичээллэж эхэлсэн бөгөөд аймгийн хэмжээнд шатраар дөрвөн удаа түрүүлсэн.

 

Даамны спортоор амжилттай хичээллэж, улсын аваргад өрсөлддөг болсон. Дүү нь шатар даамаар хичээллэдэг. Өнгөрсөн онд аав нь улсын аваргад оролцуулахаар хамт хот орж, 400 мянга гаруй төгрөгтэй явлаа хүрсэнгүй дууслаа гэж байсан. Ер нь нэг айл хүүхдээ тэмцээнд явуулахад хамгийн багадаа 2-3 сая төгрөг гардаг учраас хичнээн малтай ч гэлээ эдийн засагт нь хүнд тусдаг. Тиймээс л фэйсбүүкт мэдээлэл тавьсан болов уу. Яагаад гэвэл Узбекстан улсад тэмцээнд оролцчихоод Тайландын нээлттэй тэмцээнд оролцох бодолтой байгаа юм.

 

Энэ тэмцээнд орсноороо хүүхдүүд маань азийн, дэлхийн их мастеруудтай тоглох боломжтой, хожигдсон ч их нүүдэл үзэх, тэндээс тоглолтын арга барил суралцана. Тайланд явбал хоёр цуврал тэмцээнд оролцох тул замын зардал, буудал хоолны мөнгө гээд нэг хүүхдээс нийтдээ 6-7 сая орчим төгрөг гарна. Бөх, жүдогийн тэмцээнийг улсаас төсөв мөнгө гаргаж, анхаарлаа хандуулдаг. Гэтэл оюуны спортод анхаарал бага хандуулж байна. Миний хувьд тэмцээнд оролцох хүүхдүүдээ өөрөө хариуцаж хамт явдаг.

 

Замын зардлаа өөрөө хариуцдаг тул цалингийн зээлээ нэмж сунгаад л явж байна. Хэдэн шавь нар маань амжилттай л явж байвал болно доо. Хүүхдүүдэд шатар даам сургаж, тэмцээн уралдаанд амжилт гаргаад улсын болон олон улсын тэмцээнд оролцох эрх авч байна. Гэвч тухайн өрхийн санхүүд хүндрэл болж байгаадаа санаа зовдог болчих юм хэмээн учирласан.

 

Сэтгэл эмзэглүүлсан үнэн

 

Пүрэв гаригийн өглөө Б.Билгүүндарь охинтой уулзахаар Баянцагаан сумын Засаг дарга Д.Энхтөрийн хамт хөдөллөө. Замдаа охины аав Ц.Биндэръяа, ээж Ч.Бадамханд нар олон жилийн өмнө үр хүүхдээ алдахын зовлонг эдэлж явсан гэсэн бүдэгхэн мэдээлэлтэй болов. 20 гаруй км явж тус сумын III багийн Улаан хошуут гэдэг газарт хаваржиж буй Биндэръяа гуайнд очлоо. Ирсэн зорилгоо хэлж, өөрсдийг танилцуулах үеэр Бадамханд эгч бид “энэ хоёр хүүхдээсээ өмнө гурван сайхан үрээ алдаж байсан болохоор зурагт радиогоор хүүхдээ гаргах дургүй байсан юм. Гэхдээ сайн санаж ирсэн болохоор одоо зүгээрээ” хэмээн тайлбарлав.

 

Амжилт арвинтай тамирчид

 

Зүүн гар талаас дүү Б.Бундхорол, эгч Б.Билгүүндарь Бид эхлээд Б.Билгүүндарьтай цөөн хором ярилцав. Тэрбээр “Намайг Биндэръяагийн Билгүүндарь гэдэг. 13 настай 7А ангийн сурагч. Математикийн хичээлдээ хамгийн дуртай. Том болоод эдийн засагч болно.  2013 онд 100 буудалт даамаар Азийн аваргад оролцож, хүрэл медаль хүртсэн. Ташкентад болсон энэ тэмцээний үеэр сэтгэлд хамгийн тодоор үлдсэн дурсамж нь медаль авах үе байсан. Улсын аваргад 64  буудалт даамаар V байранд орсон тул тэмцээнд явах эрхтэй болсон юм. Сүхбат багшдаа сайн бэлтгэл хийлгэж байдагт баярлалаа” хэмээн хэвлүүхэн  гэгч нь ярьж, асуултад хариулж байв.

 

Билгүүндарийн дүүг Бундхорол гэдэг. Түүний хувьд сумын дунд сургуулийн 5а ангид сурдаг бөгөөд 2011 оноос эхлэн шатар даамаар хичээллэж эхэлсэн байна. Аймгийн  нэрэмжит тэмцээнд II байранд орсон, улсын II зэрэгтэй тамирчин аж. Тэрбээр “шатар даам тоглосноор удаан сууж сурсан. Нэг барьж авсан ажлаа тэвчээртэй сууж ойлгож чаддаг болсон. Үе тэнгийнхээ хүүхдүүддээ захихад шатар даамыг хичээж суралцаж тоглоорой гэж захимаар байна” гэлээ.

 

Эр хүн зүрхэндээ уйлдаг

 

Ийнхүү охидтой ярилцаж байх хооронд аав Биндэръяа гуайтай цөөн хором ярилцаж, сэтгэл өвтгөөд байсан харамсалтай хэргийн талаар асуухад “2002 оны хоёрдугаар сард бид бага насны гурван сайхан охиноо алдчихсан юм. Малдаа яваад ирэх хооронд л гэртэйгээ хамт шатаад биднээс яваад өгсөн. Энэ муу хань минь их зовж байна даа. Үр хүүхдээ алдаад, өөрөө эрүүл мэндийн асуудалтай. Би яах вэ гайгүй, эр хүн” хэмээн хоолой зангируулан хэллээ. Түүний яриаг сонсож суухдаа эр хүн зүрхэндээ уйлдаг гэдгийг, гэр бүлээ гэсэн их хайрыг нь мэдрэх шиг болсон юм.

 

Хүнээр дутдаг хорвоо

 

Ээж Ч.Бадамханд Бадамханд эгч ирсэн зочдоо буузаар дайлахад нь бид туслалаа. Энэ үеэр тэрбээр “Бид 2 сая гаруй төгрөгийн малчны зээлтэй.  Малаа, өвөлжөө, хаваржаагаа бүгдийг л барьцаанд  тавьдаг малчин бид чинь. Банктай сайн зууралдана шүү дээ. Хотод байдаг нөхрийн маань дүү л интернэтэд тавих талаар сэтгэсэн юм билээ. Малчин бид чинь тогтмол цалинтай биш. Сумын төвд пүүс компани гэх юм байхгүй, бүгд мөнгөний боломж муутай байдаг болохоор зардал амархан олдохгүй.

 

Сүхбат багш маань ч гэсэн хэдэн хүүхдүүдээ аваад явахын тулд цалингийн зээлээ сунгаад явдаг. Явдал суудал ихтэй, хэдэн хүүхдийг хөгжүүлсний төлөө айл өрхийг эдийн засгаар хохироож байна даа гэдэг юм. Хөдөөний малчид чинь ноолуураас ноолуурын хооронд зээл тавина. Ойр зуурын хоол хүнсээ дэлгүүрээс зээл авчихна. Арай ахиухан мөнгө хэрэгтэй гэвэл банкнаас зээл авна. Ноолуур өндөр үнэ хүрээсэй л гэж залбирдаг. Бид үржлийн голдуу 300 гаруй хонь ямаатай” гэлээ. Удалгүй “Гурван хүүхдийнхээ талаар ярихад хэцүү л байдаг юм. Санаанд орохгүй, бодогдохгүй өдөр гэж байхгүй. 

 

Ингээд л энэ хөдөөний амьдралаараа цаг зав муутай, хүн бүл цөөтэй хэдэн малдаа явна. Нэг л өдөр 4-7 насны гурван сайхан охиноо орхиж яваад гэртэйгээ алдчихсан. УАЗ 469 машин, мал оруулдаг илүү гэр, 100 гаруй толгой малтай л хоцорсон. Тэрнээс хойш  зовлонг давж, өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр зүтгэж байж энэ дайны амьдрал босгож авчихаад л явж байна. Хэцүү л байдаг юм хүнээрээ л дутуу болохоор хэцүү.

 

Хүн хүнээр л дутдаг хорвоо юм байна. Амьдралыг, эд баялгийг босгож болдог юм байна лээ.  Хоёр сайхан хүүхэд гарсан. Ахиад гарахгүй бол яах байсан юм. Тийм болохоор төр түмэнд хэрэгтэй, дөмөгхөн шиг хүн болгочих юмсан л гэж хичээж явна. Хүмүүжил мэдлэг дажгүй.

 

Гэхдээ би энэ хоёрыгоо охин гэж дуудаж чаддаггүй. Миний хүү л гэдэг юм. Гурвын гурван охиноо алдчихсан болохоор тэр байх. Нэг удаа Бундхорол маань ээжээ та яагаад хоёр охинтой байж хүү гээд дууддаг юм бэ гэж асуухад нь аав ээж хоёр нь гурван эгчийг чинь ингээд алдчихсан юм гэж хэлсэн. Тэгсэн ойлголоо ээжээ. Та хүссэнээрээ дуудаж бай гэсэн. Охин хүүхэд цаанаа сайхан, их тустай. Манайхан чинь дуу шуу цөөтэй намуухан айл.

 

Ямар сайндаа хүүхэд шуухад жаахан, би ч  бие тааруу байлаа. Хүүхдүүдээ бараадан сумын төвд хэдэн жил амьдарлаа. Гэхдээ анхнаасаа том охинтойгоо яриатай байсан юм. 5 дугаар ангиа төгстөл чинь ээж, аав нь харна. Тэр болтол сургуулийн суурь мэдлэгээ олж аваарай. Тэрнээс хойш дүүгээ хараад дотуур байранд байна шүү гэж тохирсон. Гэтэл ярьсан ярианаас илүүтэй, амьдралын шаардлагаар мал дээр гарч хүүхдүүд дотуур байранд орсон. /Инээв/

 

Яалт ч үгүй малаа маллаж ахуй амьдралаа дээшлүүлэхгүй бол хүүхдүүд хот хүрээ явах, тэмцээн уралдаанд орох болчихоор чинь ямар мөнгөгүй гээд суух биш. Тэгээд л хичээж явна. Манай хоёр их дөлгөөн. Хөдөөний хүүхэд ч болоод тэр юм уу бүрэгдүү. Хөдөөний хүүхэд  гээд бүргээсээ болж мал хариулаад явж байна. Ичиж эмээж болохгүй хичээлээ сайн хичээж сайн суралцаад илүү сайхан амьдар гэж захидаг юм” гэж ний нуугүй яриа өрнүүлсэн.

 

Хавдрыг даван гарсан гэж итгэдэг

 

Бадамханд эгчийн хамрын нэг нүхнээс цус гарч, нэг л нүдэндээ л нулимстай уйлдаг. Өвөл гайгүй, зун хамар нь битүүрдэг байжээ. Тэгтэл 2005 онд ХСҮТ-д үзүүлэхэд хамрын хөндийд нь хорт хавдар өвчин үүссэн байсныг мэдсэн байна.

 

Хагалгаанд орж болохгүй гээд ардын эмчилгээнд хэрэглэдэг туйплан гэдэг эмийг бүтэн жил гам барьж уусан ч үр дүн муутай байсан аж. Хамар нь угтаа идээлээд тагнай нь цоорсон байсан тул нөхүүлэх гээд ХСҮТ-д очтол эмч нөхөхгүй эцсийн шатандаа орсон байна, туяа шарлаг хийж азаа үзэхээс өөр арга байхгүй гэлээ. 

 

Лам хар гээд яваагүй газар байгаагүй. Манай нэг найз Архангайд илүү мэдэрхүйтэй хүн байдаг юм. Тэрэнтэй нэг уулзаач гэлээ. Миний ээж аав шарын шашины шүтлэг ихтэй хүн. Нөгөө хүн дээр нь очсон чинь та зүв зүгээр байна. Шашны учир шалтгаанаа олчих тэгээд л зүгээр гэсэн олон ч засал хийлгэсэн. 2006 онд туяа шарлага, хими эмчилгээг хийлгэж ирсэн. Жилд 2-3 удаа эмнэлэгт очдог байсан, одоо явах нь бага л байна.

 

Нэгэнт л өвчин байгаа юм болохоор хүнд үе байдаг. Зүв зүгээр охин шигээ л царайтай байсан чинь өвчнөөсөө болоод одоо ийм болсон. Гэхдээ өөрийгөө эдгэрсэн л гэж бодож, ярьж хэлдэг. Манай сумын эмч нар эрүүл эсийг үйлдвэрлэж чаддаг хүн гэдэг юм хэмээн инээлээ.

 

Анхны нүүдэл ааваас эхтэй

 

Билгүүндарь, Бундхорол хоёрт аав нь анх шатар, даамны нүүдэл зааж өгч байсан гэнэ.  Билгүүндарь 2009 онд Сүхбат багшийн шавь болж,  аймгийн өсвөрийн тэмцээнд түрүүлж,  2011 онд аймгийн “Цодгор хүү” тэмцээнд мөнгөн медаль, 2011 онд шилдэг тоочин сурагч, “Мөрөөдлийн Баянхонгор” гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлж аав ээжийгээ баярлуулж байжээ. Сүхбат багштайгаа улсын чанартай тэмцээнд оролцож, III дугаар зэрэг аваад ирэхэд нь сонирхолыг нь дэмжиж, цааш нь явуулъя гэж шийдсэн хэмээн Биндэръяа гуай хуучилсан.

 

Энэ жилийн хувьд санхүү, мөнгөтэй холбоотой асуудал үүссэн. Багштайгаа хамт Узбекстан очиж тоглоод, санхүү хүрвэл Тайландын  нээлттэй тэмцээнд орно гэсэн. Хоёр орны тэмцээнд  орно гэвэл нэг хүүхдийн 8 сая орчим төгрөг орохоор байгаа. Малчны зээлээр ямар ч байсан 3 сая төгрөг авна. Гэхдээ оюуны спортоо илүү их дэмжээсэй гэж боддог юм хэмээн өгүүлсэн.

 

Сумын брэнд спорт шатар, даам

 

Баянцагаан сумын Засаг дарга Д.Энхтөр Сумын засаг дарга Д.Энхтөр энэ үеэр “Манай сумын дунд сургуулийн багш Д.Сүхбат маань гэр бүлээрээ сумын хүүхдүүдийг шатар даам гэсэн хөлөгт тоглоом тоглоход нь тусалж яваа. Багш нь заавал хамт явдаг. 

 

Багш замын зардлаа цалингийн зээлээр л болгодог  ч гэлээ манай сумын брэнд спорт болж байх шиг байна. Олон сайн хүүхэд энэ жил санхүүгээс шалтгаалж, улсын аваргад орж чадсангүй.

 

Харин Билгүүндарь маань Азийн аваргад оролцох эрх авсан байна. Сумаас маань өөр хоёр хүүхэд явна. Тэдний зардал ч бас асуудалтай байгаа. Сум орон нутгийн хувьд тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Гэхдээ энэ асуудлыг төр засаг анхаарч оюуны спортыг дэмждэг байгаасай” хэмээн өгүүлсэн юм.

 

Сайхан сэтгэлтэй хүмүүс туслаж дэмжвэл маш их баярлана даа

 

Ийнхүү нийслэл хотоос 1000 шахам км замыг туулан Ц.Биндэръяа гуайн гэрт зочилсон юм. Зовлон жаргал ээлжилсэн хүний энэхэн хорвоод амьдралын хүнд хэцүү цаг хугацааг зориг тэвчээр, итгэл найдвар, хайраараа давж гарч чадсан тэдний гэр бүлээр бахархахгүй байхын аргагүй бизээ. Тиймдээ ч Бадамханд эгч “налгар, задгай муу байгаад алдаагүй ээ. Амьдралын төлөө зүтгэж яваад л өмнөх амьдралаа алдсан. Одоо хичээж  зүтгэж, амьдралаа ч босгож байна.

 

Амьдралын хүнд цаг үеийг хайраараа давж чадсан аав Ц.Биндэръяа, ээж Ч.Бадамханд Хоёр хүүхэд маань амжилттай явж байгаа нь биднийг төдийгүй ах дүүс нутаг орныхноо б  аярлуулж байна. 2013 онд Узбекстан явахад 3.5-4 орчим сая төгрөгийг зарцуулсан. Тэр үед сум орон нутгийн удирлага, ах дүүс дэмжээд нэг их өр зээлд оролгүй явуулсан. Энэ жилийн хувьд Узбекстанаас Тайланд орохоор зорьсон байна.

 

Нэгэнтээ л яваад ирэх болохоор  хоёуланд нь  явчихвал гэж бодсон юм. Хөдөөний эгэл бор малчин айлын хүүхэд заавал богинохон явдалтай дутуу дулимаг байх ёстой  биш. Малчны зээл л авна даа. Малчид яг энэ цагт мөнгөгүй байдаг юм. Монголын мянга мянган сайхан сэтгэлтэй хүмүүс тусалж дэмжвэл маш их баярлана” хэмээн захисан билээ.

 

Сумын Засаг дарга энэ үеэр хүүхдүүд сайн сайхан зүйлд тэмүүлж байгаа болохоор зардал мөнгөний асуудал бүтнэ ээ. Тийм болохоор Билгүүндарь охиныг бидэнтэй хамт сумын төв рүү явуулчих. Нэг өдрийн өмнө ч гэсэн бэлтгэлээ хийж байг гэсэн тул охин цүнх номоо аваад бидэнтэй хамт явсан билээ. Харин аав, ээж, дүү гурав биднийг алсын замдаа сайн явахыг ерөөн гараа далласаар үдсэн.

 

Б.Билгүүндарь охины зардал бүтжээ. Гэхдээ ...

 

Зорьсон хэргээ бүтээсэн бид үд дундын үед аймгийн төвийг зорьж, шөнө дунд ирцгээсэн юм. Маргааш өглөө нь Билгүүндарь охины тухай цахим мэдээллийг харсан “Баянхонгор хөгжлийн сан”-гаас зардлыг нь даахаар болсон гэдгийг фэйсбүүкээс мэдэв. Бид хэдийгээр зөвхөн түүнд замын зардал олох зорилгоор Баянцагаан сумыг зорьсон.

 

Гэхдээ энэ жил түүнтэй хамт Узбекстаныг зорих өөр хоёр хүүхдийн тухай, ирэх он жилүүдэд ч ийнхүү олон улсын тэмцээнд оролцох ирээдүй байгаа гэдгийг мэдсэн. Билгүүндарь охины энэ жилийн тэмцээнд оролцох зардал сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус дэмээр бүтсэн нь сайн хэрэг ч гэлээ ирэх жил энэ асуудал дахиад л яригдана.

 

Узбекстанд болох энэ жилийн тэмцээнд л гэхэд манай улсаас 8 насны ангилалаар 40 гаруй хүүхэд оролцох юм билээ. Тэр хэрээр хүүхдүүдийн гэр бүлд санхүүгийн асуудал яригдаж, багш нар нь цалингийн зээл тавих болов уу. Тэд өнөөдөр балчир бага байж болох ч хэдхэн жилийн дараа дэлхийд алдартай оюуны спортын их мастерууд болно гэдэгт итгэж байна.

 

Тиймээс олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа оюунлаг хүүхэд багачуудаа төр засгаас анхаарч, дэмжиж туслахыг бодлого боловсруулагчдаас хүсмээр байна. Харин яагаад шатар даамаар хичээллэдэг хүүхдүүдийг дэмжих ёстойг, тэд хэрсүү, ухаантай, зөв хүн болон төлөвшиж байгааг дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
хандааа:
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!!! Эдгээр дүү ннар минь амжилттай оролцож монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж байгаарай гэж хүсье
2015-04-07
Зочин:
Маш хэрэгтэй сайхан сурвалжлага байна. Мундаг багш сайн тамирчдыг бэлтгэж байна. Харин нэг зүйл нэмж хэлэхэд сурвалжланч маань бичсэн зүйлээ эргэн харж найруулга зүйн алдаагаа засаад нийтлүүлж баймаар байна. Ер нь сурвалжлагчид их алдаатай бичдэг нь хэвийн үзэгдэл болсон нь харамсалтай байна.
2015-04-03
Undrakhbayar:
Zoriltot saihan medee boljee
2015-04-02
зочин:
Тэр ойн баяраараа бөхөд гаргаад өгчдөг 3 өрөө байр, 50 -60 саяын үнэтэй машинийхаа мөнгийг иймэрхүү зүйлд зарцуулахад яадаг байнаа энэ сумын дарга нар
2015-04-02
Зочин:
Чи ямар тэнэг хүн бэ
2015-04-02
zochin:
ene surwaljlagch tuslamj uguhgui um bol yah gej ochij ailiin amidraliig uhaad baigaa um we oron nutag n irgenee harj uzej bna sh de 1000 km yawj ochij baina geheer mungun tuslamj uguh um bodson hooson nowsh ochison um bna l da hereg alga hiih ajilgui umnuud ingej tenej yawdag baih
2015-03-31
Зочин:
Чи ямар тэнэг хүн бэ
Орхон:
Монголын оюун ухааны шавхагдашгүй ундарга үргэлж оргилж Монголын үрс дэлхийн чихийг донсолгох цаг нь нэгэнт иржээ. Амжилт хүсье. Сэтгэл зүрхээ энэрэнгүй үйлсэд зориулж яваа сэтгүүлч найздаа баяраллаа
2015-03-31
zochin:
Mundag yumaa.bolobsroliin yam ni bodlogooroo demjeesei.
2015-03-31
монгол ээж:
Мундаг охин байнаа,хэл ам хүрчих бий амьтны нялх үр.аав ээж нь их зовлон үзжээ хөөрхийс минь,цэцэг цэврүү шиг 2 хөөрхөн охин нь аав ээжийгээ баярлуулах байхаа.Ухаантай мэдлэгтэй хүнлэг сайн хүмүүс болоорой Билгүүндарь,Бундхорол хоёроо.
2015-03-31
Зочин:
багш, аав,ээжид нь эрүүл энхийг хүсье
2015-03-31
Зочин:
багш, аав,ээжид нь эрүүл энхийг хүсье
2015-03-31
Зочин:
ямар сайхан сэтгэлтэй багштай юм бэ
2015-03-31
chigee:
Duudee amjilt xusie
2015-03-30
Аагий:
Бодит байплыг илүү дутуу хачиргүй сайхан бичсэн сурвалжлага болжээ. Үзэг нэгтэн чамд ажлын амжилт хүсье.
2015-03-30
Зочин:
Амжилт хүсье
2015-03-30
Санчир:
Энэ охины өмнөөс болон ийм байдалтай байгаа олон мундаг хүүхдүүдийн өмнөөс маш их баярлалаа
2015-03-30
зочин:
ямар сайхан мэдээ вэ нялх амтан гэлтгүй хэрсүү юмаа сайн тамирчин болоорой улсынхаа нэрийг өндөрт өргөж яваарай АМЖИЛТ... АМЖИЛТ... АМЖИЛТ...
2015-03-30
Анхаа:
Баяр хүргэе. сАйхан сурвалжилга болжээ. Мундаг охинд амжил, аав ээж дүүд нь эрүүл энхийг хүсье
2015-03-30
Eejid ni zoriulj:
Himalai Drug-iin 3800 tug-iin unetei jijighen shiltei gaa bdag yum. Hamar bituurehed heregle geed Englisheer bichsen bgaa. Iimd ta buhen 10-r horoololiin tuslah zam daguu bdag aptek-d bdag shuu!!!! Ene yamar ch unetei em beldmel dobavkaas iluu gedgiig helii !!!!
2015-03-30
Зочин:
bayrlalaa Sain humuust
2015-03-30
Зочин:
Баяр хүргэе Нараа эгчээ амжилт
2015-03-30
Зочин:
saihan survaljlaga bn
2015-03-30
зүрх судас:
Судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд. Утас 96665038 www.facebookeruulsudas
2015-03-30