Оюутолгойн олборлолтыг дахин эхлүүлэх санал тавьжээ
2015-03-30

 

“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ амралтын өдөр Монгол дахь уул уурхайн Оюутолгойн компанийн үйл явцтай танилцсан юм. Тэрбээр Оюутолгойн нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон баярт урилгаар оролцсон тухай “www.smh.com.au” мэдээллээ. Тус компани Оюутолгойн 66 хувийн эзэмшдэг байна. Энэхүү баярт Сэм Уолшоос гадна Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигмид, “Рио Тинто”-ийн Зэс, нүүрсний группын гүйцэтгэх захирал Жан Себастиан Жаз оролцжээ.

 

Сэм Монголд ирэхээсээ өмнө “Ройтерс” агентлагт ярицлага өгөх үеэрээ “Бид Монголын Засгийн газарт санал тавьсан. Та бүхэн сонирхож байгаа байх. Оюутолгойн зэсийн уурхайн олборолтыг дахин эхлүүлэх хүсэлтэй байгаа. Энэхүү саналыг би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бичгээр тус улсын Засгийн газарт хүргүүлсэн. Эцсийн байдлаар хариугаа аваагүй байна. Удаан хүлээх эрсдэл дагуулдаг. Бид шийдвэрээ өөрчлөхгүй. Энэ бол бидний эцсийн санал. Санал өөрчлөгдөхгүй гэдгээ уламжилсан” гэсэн байна.

 

Тус компани 127 сая ам.доллароос 30 сая ам.доллар болгож, багасгасан татварын маргаан болон хоёр дахь шатны далд уурхайн бүтээн байгуулалтыг санхжүүжүүлэх 4 тэрбум ам.долларын төсөл зэргийг шийдвэрлэх санал хүргүүлээд байгаа гэнэ. “Рио Тинто” татварын маргаанаа шийдвэрлэхийн тулд олон улсын Арбитын шүүхэд хандаж болзошгүй” хэмээн ярилцлагынхаа үеэр дурьджээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Irgenii zorig gargad avilgga avsan hvleegd gereeg tsutsalval taarna
2019-06-14
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-30
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-30
иргэн:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-03-30
иргэн:
Тэнэгүүдээ, энэ төслөө эхлүүлээд явуулж байгаа юм чинь цаашид дэмжээд ажиллах нь зөв шүү дээ. Амаа ангайж бэлэн хоол горьдслн шантаажчингууд больчооч. Тэрний оронд үйлдвэр уурхай дээр нь очиж ажилла.
2015-03-30
монголчууд:
хуцдаг муу хулгайч вэ.Оюу-Толгой эхэлдэгээ эхлээд,1сая тн зэс гаргачихаад овойж оцойтлоо баяжаад сууж байж зогсож байгаа юм шиг худлаа хуцаад байгаарай муу луйварчидаа
2015-03-30
дэмий л дээ:
Монголыг цөлөмж байгаа энэ хэдийг болиулах хэрэгтэй эдийн засаг муу байгаа дээр нь тоглолт хийж улсын улс биш, ард түмэн төр гэж талцуулж, төрийн түшээдийг нь мөнгөөр зодож ард түмнийг нь үл ойшоож тэсвэр тэвчээрийг нь барж урхай ноорхойг нь улам улам баталгаажуулсан нөхдийг болиулах хэрэгтэй. Манайд нэг хүн орж ирчээд аавийг ашиглаж, ээжийг дээрлэхчихээд хүүхдүүдийг нь харсаар байтал хөөрхөн хөөрхөн гэж хэлчээд тураагаад жин хасуулаад нүднээс гаргаад байвал хүүхдүүд хэзээ том болж ухаан суух бэ? өлссөндөө хоол л бодно шдээ
2015-03-30