Аналоги системийг унтраах хуваарь батлагдлаа
2015-03-30

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдаж Засгийн газраас санхүүжилтийг нь шийдвэрлэснээр 2012-2014 онд Улаанбаатар хот болон орон нутагт нийт 371 ширхэг Тоон телевизийн дахин дамжуулах станцууд суурилагдаж 2014 оны 07 дугаар сарын 31-нээс орон даяар Телевизийн өргөн нэвтрүүлгийн Аналоги болон Тоон системийн станцууд нь зэрэгцэн ажиллаж байна.

 

Энэхүү үндэсний хөтөлбөрийн дараагийн шат болох “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарь” Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 66 тоот тушаалаар батлагдлаа. Энэхүү батлагдсан хуваарийн дагуу телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн нэвтрүүлэгчүүд нь орон даяар 2015 оны 07 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 05-ны хооронд зогсох юм.

 

Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги нэвтрүүлэгчүүд зогссоноор эфирээс шууд телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч үздэг хэрэглэгчид цаашид зөвхөн тоон телевиз үзэх боломжтой болох ба тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж шаардлагатай болох юм. 

Shuud.mn
Сонин хачин