“Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо
2015-03-31

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг тав дахь жилдээ зохион байгууллаа.

 

Энэхүү шагнал нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлст хүч чадлаа зориулан ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор бүтээгдсэн түүхтэй. Энэхүү шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан 60 гаруй эмч нар нэр дэвшснээс нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг тодруулж, Эрүүл мэнд, спортын Сайд Г. Шийлэгдамба болон албаны бусад хүмүүс өнөөдөр шагналыг гардуулан өглөө.

 

2015 оны “Алтан чагнуур” дээд шагналын эздээр Улсын 1-р төв эмнэлгийн зөвлөх эмч Б. Батболд, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч В.Шаравжамц, Улсын 3-р эмнэлгийн тасгийн эрхлэгч З.Лхагвасүрэн, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч Л.Ганболд, СЭМҮТ-ийн тасгийн эрхлэгч Д.Лянхуа, ХУД-ийн мэдрэлийн их эмч З.Уранчимэг, ЭХЭМҮТ-ийн их эмч Б.Ганбилэг, АӨСҮТ-ийн их эмч А.Байгалмаа, Архангай аймгийн Чулуут сумын их эмч Ё.Дуламсүрэн, ЭСҮТ-ийн эмч Д.Нарантуяа, УАУТХ-ийн эрхлэгч Ц.Өлзийбаяр, НШЭНТ-ийн тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа, ХСҮТ-ийн зөвлөх эмч Я.Эрдэнэ-Очир, ЭХЭМҮТ-ийн эмч Б.Наранчимэг, ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасан нар тодорсон байна.

 

Жил бүрийн 03 дугаар сарын 30-ны өдөр “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг Монгол Улсад эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон тав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Happy international Doctors day to you all. Good luck.
2015-03-31