Татварын буцаан олголтыг ирэх сард өгнө
2015-03-31

Хувь хvний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, татварын буцаан олголт авахаар материалаа бүрдүүлж өгсөн хүмүүст хүлээлт үүсээд байгаа билээ.

 

Тэгвэл энэ талаар Татварын ерөнхий газрын холбогдох мэргэжилтэн мэдээлэл өгчээ. Тэрбээр “Эхний ээлжийн буюу нэгдүгээр сарын 25-наас өмнө хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалаа хүлээлгэн өгсөн татвар төлөгчдийн буцаан олголт ирэх сарын сүүлээр дансанд нь орно. Харин хоёрдугаар ээлжинд буюу нэгдvгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд материалаа бүрдүүлж өгсөн иргэдийнх тавдугаар сар хvртэл хүлээгдэнэ” гэсэн байна.

 

Өнгөрсөн онд шинээр орон сууц худалдан авсан болон барьж байгуулсан, эсвэл хүүхэд нь их дээд сургуульд элсэн орсон иргэд шинээр материал бүрдүүлж өгсөн бол өмнө нь материалаа бүрдүүлээд хоёр болон түүнээс дээш удаа татварын буцаан олголтод хамрагдаж буй хүмүүс ч цөөнгvй. 2013 онд л гэхэд 66 мянган иргэн материал бүрдүүлэн татварын албадад өгч, 36.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан гэсэн тоо бий.



Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин