Мансуурсан этгээдүүд халдлага үйлдэхийг завдав
2015-03-31

 

АНУ-ын Мерилэнд мужийн Форт-Миде дэх Үндэсний аюулгүй байдлын агентлагийн төв байр руу хоёр этгээд халдахыг завдсан тухай “www.mirror.co.uk” мэдээллээ.  Тэд авто машинаар байр руу нэвтрэхийг оролдсон ч хамгаалагчид аюулгүй болгожээ.

 

Хамгаалагчид халдлага үйлдэхийг завдсан хоёр этгээдийн нэгийг нь буудаж амийг нь хөнөөсөн байна. Тэдний унаж явсан “Ford Escape” машин хулгайн машин байсан нь тогтоогджээ. Мөн машинд нэгжлэг хийх хар тамхи илэрчээ. Амиа алдсан гэмт этгээд эмэгтэй хүний хувцас өмссөн байсан гэнэ.

 

“Тэд хар тамхи хэрэглэж, мансуурсан байх магадлалтай” хэмээн Мөрдөх товчооноос мэдээлэв. “Энэхүү хэрэг терорризмтой ямар ч холбоогүй. Зүгээр л мансуурсан хүмүүсийн тэнэг үйлдэл” гэж Мөрдөх товчооны дарга Орланда Хэнс хэвлэлийнхэнд ярьжээ.

 

Өнгөрсөн оны гуравдугаар сард зэвсэглэсэн этгээд агентлагийн төв байр руу гал нээж, хамгаалагчийн биед гэмтэл учруулж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин