“Хаврын уянга”
2015-03-31

Зураач С.Энх-Амгалангийн долоо дахь бие даасан “Хаврын уянга” үзэсгэлэн ирэх сарын 1-нд “Blue moon” арт галлерейд гарна. С.Энх- Амгалан нь Монголын орчин цагийн уран зургийн хөгжил, өнгө төрхийг тодорхойлж буй авьяаслаг зураач юм.

Түүний уран бүтээл нь өнгөний торгон мэдрэмж, өвөрмөц арга техник, өөрийн гэсэн өнгө аясыг тусгадгаараа онцлог юм. Тэрбээр Парис хотноо байрлах “ЮНЕСКО”- ийн байранд болсон олон улсын шилдэг зураачдын хамтарсан үзэсгэлэнд амжилттай оролцоод ирсэн юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин