Хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ
2015-03-31

УИХ-ын Хаврын чуулган ирэх даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 6-нд нээлтээ хийнэ. УИХ-ын дарга захирамж гаргаж, Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг  баталжээ. Үүнд:

 

 

            1.Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

 

                        1/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;

                       

                        2/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

                        3/Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

 

                        4/“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

 

                        5/“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

                        6/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

                        7/“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

                        8/Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

                        9/“Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 

                        10/Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл;

“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

12/Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;

13/Худалдааны тухай хуулийн төсөл;

14/Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Нягтлан бодох, бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

                        16/Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл;

 

                        17/Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл;

                        18/Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл;

                        19/Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

           

                        20/“Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

                        21/Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл; 

 

                        22/Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

                        23/Хяналтын тухай  болон холбогдох бусад хуулийн төсөл;

                        24/Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

                        25/Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

                        26/Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

27/Зөрчлийн тухай хуулийн төсөл;

                        28/Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

                        29/Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;

                        30/Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүд;

 

                        31/Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл  болон холбогдох бусад хуулийн төсөл;

           

32/Казиногийн тухай хуулийн төсөл;

/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

                       

/бусад.

 нийлсэн

хянасан

З%, Т.Уранчимэг

Shuud.mn
Сонин хачин