Олон улсын үсчний тэмцээн Монголд болно
2015-03-31

Солонгосын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор олон үйл ажиллагааг зохиож байгаагийн нэг нь "Hair World 2016" тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болжээ.

Уг тэмцээн ирэх зургадугаар сард болох бөгөөд 70 гаруй орны чадварлаг үсчид оролцон 40 гаруй төрлөөр өрсөлдөх гэнэ.

Үүнийг дагаад 15-25 мянган жуулчин тус тэмцээний үеэр Солонгост ирнэ гэсэн тооцоо гаргасан байна. Тус тэмцээн хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд Солонгос улс анх 1998 онд өөрийн орондоо зохион байгуулж байжээ.

Тэмцээн нийт гурван өдөр үргэлжлэх бөгөөд төрөл бүрийн уулзалт семинар, сургалт, үсчний хэрэгслийн үзэсгэлэн, худалдаа, зургийн үзэсгэлэн зохион байгуулагдах ажээ.  

“Hair World” олон улсын тэмцээн анх 1946 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн удаагийн тэмцээнд нийт 50 гаруй орны чадварлаг үсчид Германы Франкфуртэд цугларч байжээ.

Б.Дэжид 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
tegeed haana boloh geed baigaa ym be
2015-03-31