“Бүтээх” сар
2015-03-31

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 4 дүгээр сарыг “Бүтээх” сар болгон түүчээлж байна.

 

 

Ийнхүү “Бүтээх” сар болгон зарласан нь Залуучуудыг эх орны бүтээн байгуулалтанд оролцоход уриалах, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж буй залуучуудыг дэмжих, олон нийтэд таниулах, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аян, уриалгыг улс орон даяар өрнүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

 

Энэ ч утгаараа залуучуудыг бүтээн байгуулалтын салбарт ажиллах, оролцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд уриалсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал “Бүтээн байгуулалт -2015” үзэсгэлэн яармаг, “Бүтээлч залуу” гэрэл зургийн уралдаан,  Бүтээлч, шилдэг залуусыг алдаршуулах, шилдэг залуусын замын зураг болох  “Залуу үе” , Ирээдүйн бүтээлч залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, өсвөр үеийн хөгжлийг инженерчлэх  “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийг олны хүртээл болгох,  Бүтээн байгуулагч залуус-2” спортын тэмцээн зохион байгуулах,  бүтээн байгуулалттай танилцах томоохон аялал, “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин