Кейт Миддлтон ирэх сард төрнө
2015-03-31

 

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтон ирэх сарын эцсээр амаржиж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар болжээ. Энэхүү мэдээллийг ханхүү баталсан байна. Тэрбээр Их Британийн агаарын нисэх хүчинд тусгай хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа ба дараагийн хүүхдээ төрөхөөс нь өмнө албанаасаа чөлөө авч, гэр бүлийнхээ дэргэд ирсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ханхүү ярихдаа “Эхнэрийн минь бие сайн байгаа. Түүний гэдэс их томорч, хөдөлгөөн хийхэд тухгүй байгаа. Тиймээс эхнэр болон улсынхаа ажилд туслах зорилгоор албанаасаа хэсэг хугацаанд чөлөө авав” гэсэн байна. Уильям агаарын нисэх хүчний тусламжийн хэсэгт ажиллаж, нисдэг тэрэг жолоодож байгаа юм.

 

Британичууд гүнжээс дахин хүү төрж магадгүй хэмээн таамаглажээ. Мөн Лондонгийн төвд “Хүү” гэх лоозон байрлуулсан байна. Тус улсын жиргээчид Кейтийг хүү төрүүлнэ хэмээн хүлээж байгаа бол харин фэйсбүүкчид түүнийг охин төрүүлнэ гэж таамаглаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин