Тэйлорт гэрлэх санал тавьсан уу
2015-03-31

 

Дуучин Тэйлор Свифт саяхнаас Калвин Харристэй гэгчтэй болзох болсон юм. Тэд өчигдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “iHeart Radio” шагнал гардуулах ёслолд хамтдаа оролцжээ. Дуучин бүсгүй тус наадмын гурван шагналын эзнээр тодорсон билээ.


Шагнал гардуулах ёслолын дараа Харрис твиттертээ “Яаж хэлэх үү. Тэйлорт өгөхийг хүсч буй тэр жижигхэн зүйл халаасанд минь 10 хонов” гэж жиргэжээ. Энэхүү жиргээний дараа Харрис дахин твиттертээ “Би зориг гарах учиртай. Би чадна. Бурхан минь надад туслаарай” гэсэн байна.


Харрисын дээрх жиргээг гэрлэх санал байж магадгүй гэж “Hollywoodlife.com” мэдээлжээ.  Гэхдээ залуугийн жиргээ дэндүү бүрхэг, ойлгомжгүй байгааг Тэйлорын фэнүүд мэдэгджээ.


Мөн Харрис инстаграмдаа Тэйлорын зургийг байршуулаад “Тэр зөвшөөрчихлөө” гэж бичсэн нь олны дунд төөрөгдөл үүсгээд амжжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин