Улаанбурханы талаар шуурхай хуралджээ
2015-03-31

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа Улаанбаатар хот, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгууллаа.

 

Хурлаар Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй дэлгэрэнгүй танилцлаа. Тэрбээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгаврыг өгч, өдөр тутам хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байхыг үүрэг болгожээ.

 

Мөн Улаанбурхан өвчний вакцин, оношлуур, эмч мэргэжилтний сургалт, хүн амд чиглэсэн сургалт сурталчилгааны талаар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан уулзалт зохион байгуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин