И Бёнг Хён хүүтэй болжээ
2015-03-31


“Амьдралын ээдрээ” киногоороо олны танил болсон Өмнөд Солонгосын нэрт жүжигчин 41 настай И Бёнг Хёны эхнэр 31 настай Ли Мин Жунг өнгөрсөн амралтын өдөр амаржиж хүүтэй болсон тухай “www.allkpop.com” мэдээллээ. Жүжигчин эр холливуудаас өчигдөр Сөүлд ирсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж  байна. Ли Мин Жунг хүүтэй болсныг агентлаг нь баталжээ.


Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Хосууд анхны хүүхдээ өлгийдөн авсан. Бүгд жаргалтай байгаа” гэсэн бол И Бёнг Хёны агентлаг мэдээлэл хийхээс татгалзжээ.


Тэд 2013 онд хуримаа хийсэн ба жүжигчин бүсгүйг зураг авалтаар Австрали явсан үеэр И Бёнг Хён эхнэрээ хуурсан нь илчлэгдсэн юм. Энэхүү мэдээлэл баттай болсны дараа тэд тусдаа амьдрах болсон ч жүжигчин бүсгүй жирэмсэн болсон учир дахин нийлсэн хэмээн жүжигчний найз “yonhapnews.co.kr” агентлагт ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин