”Газ”-аар явдаг таксинуудын аюулгүй байдлыг хангажээ
2015-03-31

МХЕГ-аас Юнигаз компанитай хамтран такси үйлчилгээнд ашиглагдаж буй шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв дээр үзүүлэх сургалт зохион байгуулсан байна.

 

“Хүний төлөө – Зөв тус” аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтаар Дан соёмбо компанийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүр бүхий 32 таксинд техникийн үзлэг хийж, илэрсэн зөрчил, гэмтлийг хэрхэн засварлах талаар зааварчилгаа, зөвлөмжийг өгчээ. Түүнчлэн Юнигаз компанийн инженер шингэрүүлсэн шатдаг хийн баллон, тоног төхөөрөмжийг ашиглах аюулгүй ажиллагааны талаар зааварчилгааг жолооч, техникийн ажилтнуудад өгч мэргэжил арга зүйгээр хангав.

 

Үзүүлэх сургалт зохион байгуулснаар энэ төрлийн хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангуулах, дотоод хяналтыг сайжруулах талаар бодитой мэдлэг, мэдээлэл өгснөөс гадна иргэд аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин