Чингэлтэй хайрханыг таван жил тутамд тахина
2015-04-01

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7-р хуралдаан болж Чингэлтэй дүүргийн сүлд тэмдэг,туг, түүнийг үйлдэх, хэрэглэх журам, Чингэлтэй хайрханыг тайж тахих дэг жаяг тогтоох талаар хэлэлцжээ.

 

 Чингэлтэй дүүргийн 15 хорооны 665 иргэнээс санал авсан бөгөөд Чингэлтэй хайрханыг таван жил тутамд тахиж байхаар тогтоол баталжээ. Мөн Чингэлтэй дүүрэг байгуулагдсан  есдүгээр сарын 19-ний өдөр  дүүргийнхээ тугийг мандуулж, дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байхаар тогтжээ. Түүнчлэн нийгмийн үүргээ ухамсарласан байгууллага, шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагад дүүргийн тугийг хадгалуулах, аялуулах зэрэг арга хэмжээг тусгасан журам баталсан байна.   

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
z:
maluudaa uul us tahiad amidral saijrah uu. teren door tohijiltiin ajil hiivel yasan yum be. adaglaad bumbuguriin tutsuudee nuulgeechee.....
2015-04-01
Тэмдэг:
Гарч болохгүй хүн амьтан байдаг бол энэ тухай нь сануулсан тэмдэг, тэмдэглэгээгээ сайн тавиарай. Бас нэг гадны жуулчдыг авирч явахад нь цохиж унагаагаад, өвдөг сөгдүүлэн байж доромжилчихоод, манайд ир манайд ир гэж дэлхийгээр нэг орилж жуулчин хайж явах вий. Эсвэл энэ рекетүүдээ нийгмээс тусгааралчихаад, дараа нь уул ус тахилга жуулчин энэ тэр гэж ярь
2015-04-01