Жинхэнэ хууралтууд
2015-04-01

Энэ өдөр хэвлэлийнхэн үзэгчдээ хэрхэн хуурч байсан мэдээллийг Их Британийн www.telegraph.co.uk сайт байршуулжээ.

 

  • 1993 оны энэ өдөр Сан Диего хотын радиогоор тус “хотын нисэх буудалд онц шалтгааны улмаас сансрын хөлөг газардахаас өөр аргагүй болжээ” гэж мэдээлжээ. Сансрын хөлгийг үзэх гэсэн хотын иргэд бүгд нисэх буудалд ирж, нисэх рүү орох зам маш том бөглөрөө үүсгэсэн гэдэг.

 

  • 1998 оны энэ өдөр Бостон хотын радиогоор “Хотын дарга Томас Менио нас баржээ” гэж мэдээлжээ. Энэхүү мэдээг хүлээн авсан хүмүүс хотын даргын гэрийн гадна эмгэнэл илэрхийлж байхад Томас гэрээсээ гэнэт гарч ирээд “Би амьд байна. Баярын мэнд тэнэгүүдээ” гэж хэлжээ.

 

  • АНУ-ын үндэсний радиогоор “iBod” хэмээх хүний бие удирддаг шинэ төхөөрөмж “Walmart” худалдааны төвд 14 ам.доллароор зарагдаж байна” гэх мэдээлэл цацагджээ. Энэхүү төхөөрөмжийг авах гэж тус төвийн гадна 20 мянган хүн цугларсан байна.

 

  • 2010 онд “CNN” агентлаг “Саддам Хуссен манай агентлагт ярилцлага өгөхийг зөвшөөрлөө” гэх мэдээллийг сайтдаа нийтэлжээ. Энэхүү ярилцлагын үзэх гэж 14 сая үзэгч “CNN” агентлагт сувгаа тааруулжээ.

 

  • 2013 оны энэ өдөр “ВВС” агентлаг оцон шувуу нисч буй бичлэгийг сайтдаа байршуулжээ. Тус агентлагийн сэтгүүлчид “оцон шувуу үнэхээр нисдэг” хэмээн твиттертээ жиргэж, үзэгчдээ жинхэнэ утгаар хуурсан гэдэг. “ВВС” агентлаг дээрх хууралтаараа “жинхэнэ тэнэглэл” шагналыг хүртжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин