Гэрээ байгуулах хугацаагаа сунгалаа
2015-04-01

 

Швейцарийн Лозанна хотноо Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны Гадаад хэргийн сайд нар буюу “Р5+1” Ираны талтай Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хуралдаж буй тухай “www.thedailystar.net” мэдээллээ. “Р5+1” цөмийн хөтөлбөрийг зогсоох гэрээ байгуулахаар төлөвлөж буй ч Тегерантай одоог хүртэл гэрээ үзэглээгүй байна. Хуралдааныг ахалж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уулзалтыг амжилттай болгохын тулд хэлэлцээр хийх хугацааг нэг өдрөөр сунгасан байна.

 

“Р5+1” Ираны цөмийн хөтөлбөрийн үндсэн гэрээг өнгөрсөн сардаа багтаан байгуулахаар төлөвлөж байсан юм. Тегераны төлөөлөгч Хамид Байдинежад ““Р5+1” болон Иран цаг хугацаанд санаа зовохгүй байна. Бид шийдэлд хүрэхийг зорьж байна” гэж хэлжээ. Өмнө нь Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээний техникийн хэлэлцээний өмнө улс төрийн зөвшилцөлд хүрэхээр зорьж буйг Ираны гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

 

Тегеран цөмийн зэвсэг үйлдвэрлэхээ зогсоовол, Ираны эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо цуцлах болзол “Р5+1” тавьсан юм. Өнгөрсөн оноос эхлэн “Р5+1”-ийн орнууд Иранд виз болон худалдааны салбарт хориг тавьсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин