Порошенког ялалтын баярт уриагүй
2015-04-01

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Моксва хотноо зохион байгуулагдах агуу их ялалтын баярт Украины Ерөнхийлөгч Петр Порошенког уриагүй. Урилга явуулаагүй” гэж мэдэгджээ.

 

Олон улсын хэвлэлүүд зүүн хязгаарт болж буй хямралаас үүдэн Порошенко, Путиний саналаас татгалзсан хэмээн мэдээлэх болсон юм. Путин тус баярт оролцох урилгыг анхнаасаа Порошенкод өгөөгүй гэнэ. “Порошенкогийн оронд тус улсын экс Ерөнхийлөгч Виктор Янукович оролцох болно” гэж Оросын “news.ru” мэдээлжээ.

 

Жил бүр Украины Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт урилга явуулдаг ч энэ жил уламжлалаасаа татгалзсан байна. Путин “Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчид, босогчидтой ямар ч хамааралгүй. Ганц ч удаа уулзаж байгаагүй хүмүүстэй холбох нь таалагдахгүй байна. Орос, Украинд найрсаг хөрш, ахын ёсоор ханддаг” гэж мэдэгджээ.

 

В.Путин ялалтын баярт оролцох урилгыг дэлхийн 70 гаруй орны удирдлагуудад өгөөд байна. АНУ, Их Британи тэргүүтэй 14 орны удирдлага ялалтын баярт оролцохоос татгалзсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин