Приус “халдлага”-д өртсөөр байна
2015-04-01

Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Эзэнгүй гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2015 оны 02-р сарын 01-нээс 2015 оны 03-р сарын 25-ний хооронд үйлдэгдэд бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй Приус-20 маркийн автомашины толь алдагдсан хэргүүдэд дүн шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд нийт 66 Приус-20 маркийн автомашины толь алдагдсан хэрэг гарч бүртгэгдсэн байна.

 

Судалгааны явцад ченж нар хулгайн замаар орж ирсэн толийг 100 мянган  төгрөгөөр худалдан авч сэлбэн цааш нь зарж борлуулдаг нь тогтоогджээ.  Мөн БГД, СХД-ийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 40 гаруй удаагийн үйлдлээр орон сууцны гадна зогсоолд байрлуулсан Приус 20 маркийн автомашины толь хулгайлах гэмт хэрэг үйлддэг Г, А нарыг баривчлан Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлсэн байна.
 

 

Shuud.mn
Сонин хачин