Улс төрийн гайхамшигт ба гутамшигт замнал
2015-04-01

2014, 2015 он Йемен гэдэг арабын орны тvvхнээ тодхон vсгээр бичигдэж гvн ул мөрөө vлдээлээ. “Арабын хойгийн Аль-Каеда” гэгч террорист боевикуудын эсрэг төр засаг нь америкийн цэрэгтэй нийлэн тулалдаж дөнгөн данган торгоон барьж байтал хамар дороосоо лалын шиит шашинт хоусит гэгч омгийн дайчдыг давраасаар төр улсаа эзлvvлж, нийслэлээсээ төрийн тэргvvн нь хөөгдөж дэлхий нийтийг цочроож дэлдийлгэсэн vйл явдалтай тулгарчээ. Гол нь энэ vйл явдал гэрлийн хурдаар хэн ч, хаана ч төсөөлж амжихааргvй хурдан өрнөж ялалтад хvрчээ.

 

Лалын шиит шашинт хоусит гэгч босогчид хаанаас гараад ирэв, мэргэжлийн байнгын хvчирхэг армийг хэрхэн ялав, яагаад тэдний эсрэг Олон улсын (голлох хvчин нь лалын суннит шашинт хөрш арабын орнууд) ийм хvчирхэг эвсэл байгуулагдав гэдэгт дэлхий дахин хариулт хайсаар. Ямар ч атугай Араб ба Ойрхи Дорнодод лалын исламизм, экстремизмийн эсрэг хоёрдугаар фронт нээгдлээ. Эхний фронт нь Иракт “Лалын улс” гэгчийн эсрэг байгуулагдаад амжилтгvй тулалдаж байна, хоёр дахь нь Арабын хойгийн өмнөд ба баруун өмнө жигvvрт агаар, тэнгис, хуурай газраар зэрэг эхэллээ. Энд байлдааны ажиллагааг тоочин бичих бус ингэж байлдуулах болсон vндсэн шалтгаан руу орж тайлбар хайя. Төр улсын тогтвортой байдал, залгамж чанар, залгамж халаа гээч ойлголт байхгvй, бvхнийг хvчээр (цэрэг, шашин, клан гэхчлэн) шийдвэрлэж ирсэний сонгодог жишээ бол өнөөгийн Йемен орон билээ. Уг нь өнө эртний тvvхэн иргэншил, соёлын нэгэн голомт хэмээн vздэг энэ орон умард, өмнөд гэж олон жил тусдаа оршсон. Сана, Аден гэж хот хотоор нь төлөөлvvлэн ярьж болно. Сана нийслэлтэй Умард Йемен нь 1918 онд Оттоманы эзэнт гvрнээс салж тусгаар тогтнолоо олоод 1962 онд Хаант төрөө мөхөөж БНУ болсон байгаа юм.

 

Тэгэхдээ найман жил өвөр хоорондоо БНУ-чууд ба роялистууд болон байлджээ. 1967 онд Аден нийслэлтэй Өмнөд Йемен нь Их Британиас тусгаар тогтнолоо олж аваад, гурван жилийн дараа гэхэд Москвагийн ивээлийн социалист улс болохоор өөр зам сонгосон байдаг. Гагцхvv 1990 онд хоёр Йемен нэгджээ.1994 онд иргэний дайны хөлд нэг удаа хvчтэйхэн нэрвэгдээд авч. Өмнөд Йеменийн эрх баригчид салан тусгаарласнаа зарламагц хоёр сар ширvvн тулалдан байж Умард Йеменийн удирдагч маршал Али Абдалла Салехын цэрэг салан тусгаарлагчдыг дарж, эгvvлж эх орноо төвшитгөжээ. Тэгвэл 2011 онд Араб ертөнцөд дэгдсэн “Арабын хавар” гэх нийгэм-улстөрийн хvчирхэг хувьсгалд хамгийн ихээр хэлмэгдэж хохирсон нэг улс нь эдvгээ энэ Йемен болж хувирлаа.

 

Энэ оронд хувьсгалын эцсийн зорилго нь 1978 оноос ээлж халаагvй 33 жил засгийн эрхийг ганцаараа барьсан Али Абдалла Салех гэх домогт эрийг тvлхэн унагах явдал байв. Йеменчvvд ёстой нэг элдэвлэн байж арай гэж буулгасан. Ясны цэргийн хvн Али Абдалла Салех нь 1962 оны цэргийн эргэлтэд оролцож хаант засгийг тvлхэн унагалцаж, иргэний дайнд оролцон баатар болж, цэргийнхнээр хvрээлvvлж явсаар цэргийн эргэлтээр засгийн бvх эрхийг авчээ. Цэргийн энэ эрхтэн өөрийгөө, дэглэмээ хамгаалуулсан улс төрийн нам маягийн бvтэцтэй, тэр нь нам гэхээсээ хувийн, гэр бvлийн, кланы, цэргийнхний бvлэглэл маягтай “Йеменийн Ардын ерөнхий конгресснам” байв. Нэгэнтээ цэргийн баялаг намтартай тул “тvvхэн бие хvн” гэх ойлголт энэ улсад өөрөөр төлөвшсөн.

 

Лут мэргэн улстөрчийг ард тvмэнд нь дээрээс заяадаг ба товойн гарч ирсэн тvvнийгээ нийгэм нь амьд бурхан адил тахин шvтнэ, тахин шvтлэгт нь хязгаар байхгvй, тахин шvтлэг нь ард тvмнийх нь хувьд аз жаргал нь байх ёстой. Парламент нь ганц нам буюу бvлгийн мэдэлд, ярсхийн гар өргөх депутатууд, Засгийн газар нь тэр чигтээ “тvvхэн тэр бие хvн” өөрөө. Иймд төр гэдэг бол ердөө л ганц хvн, нийгэм бол ганц л баатар, өөр хэн ч vгvй. Vхвэл хvv нь залгамжлах тавилантай, ийм байдалтайгаар Йемен орон 33 жилийг туулсан байгаа юм. 2013 онд болохоор товлоод байсан сонгуулиар хvv Ахмедаа сонгуулахаар мань эр санаархаж байгаад Египетэд хувьсгал дэгдмэгц гэнэт болиулснаа зарласан.

 

Тэрээр нийт долоон хvvтэй, улс төрийн хvрээллийг ах дvvсээрээ дvvргэсэн, залгамжлах хvv Ахмед нь Ерөнхийлөгчийн гварди болон аюулгvй байдлын тусгай албыг толгойлдог. Яг ийм фонон дээр хувьсгал эхэлсэн ба тэр нь явсаар өнөөгийн гай тvйтгэр рvv хvргэчихээд байна. Мань Ерөнхийлөгч Али Абдалла Салех ярилцлага өгөхдөө өөрийг нь огцруулбал улс оронд хаос зайлшгvй гэж сануулж, иргэний дайнд 20 жилийн турш нэрвэгдэж байгаа Сомалитай зvйрлvvлж “Хоёр дахьСомали” болж хувирна гэж айлгаж байсан нь vнэнийг голоор нь хэлсэн мэт. Айхтар ёрложээ. Тэрээр засгийн эрхээ өгнө, өгөхгvй гэж баахан толгой эргvvлээд, эрх мэдлээ энхийн замаар, ямар ч даралт шахалтгvйгээр, найдвартай гарт шилжvvлнэ, Дэд ерөнхийлөгч Абд Рабба Мансур Хади гэгчдээ 60 өдрийн дотор шилжvvлнэ гэж амласан.

 

Амлалтынхаа хариуд өөрийг нь болон гэр бvлийнх нь гишvvдийг оролдож хөндөхгvй байх баталгаа шаардаж байсныг санаж байна. Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэгчдийн талд армийн дээд, дунд тушаалын олон зуун офицер, гурван ч генерал шилжиж очиж, бvр дивизээрээ урвасан, тус орны гол гол омог аймгуудын удирдагч нар сөрөг хvчний талд, арми хоёр хуваагдсан, нийслэлд нь хэнийх нь бvv мэд баахан танк оруулчихсан дэнжигнэж байв. Ингэж улс төрчид нь цаг алдаж байх хойгуур тус орны өмнөд хэсэг нэн ноцтой байдалд орж байв. Абьян мужид лалын дайчид зэвсгийн vйлдвэр, стратегийн чухал өндөрлөг, Аль-Хусн, Жаар хотуудыг эзлэн авч, Йеменийн төв хэсэгт“Аль-Каеда”-гийн бололтой лалын зэвсэгт дайчид давшиж, зууртаа аллага vйлдэж байв. Намайг Каирт алба хашиж байхад Йеменийн Элчин сайдын яамны Тvр хамаарагч бvрэн эрхт сайд Салах Фаттах Исмаил гэж миний йемен найз ирж уулзсан нэгэн учралаас энд эшлэе. Тэр бол Монголтой эчнээ холбогдсон нөхөр байв. Тvvний аав Абдель Фаттах Исмаил нь Өмнөд Йеменийн нам-төрийн удирдагч байхдаа Монголд1972 онд айлчилж байсан, би тэр тухай тvvхэн баримт бичиг, гэрэл зургуудыг Гадаад хэргийн төв архиваасаа хvvд нь хувилан аваачиж буян vйлдэж байсан, ийм дотно хоёр юм.

 

Тvvний аав нь БНАЙАНУ-ын Vндэсний фронтын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд, Ардын Дээд Зөвлөлийн дарга, Йеменийн социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж яваад улс төрийн хуйвалдааны золиос болон 1986 онд амиа алдсан тухай би 1986 онд монголын хэвлэлд (“Цаг vе” сэтгvvл) бичиж байсан, хувь заяаны эрхээр хvvтэй нь Каирт уулзаад нөхөрлөсөн юмсан. 1986 оны тэр цуст vйл явдал бол Йеменийн улс төрийн байж байгаа төрх нь юм. Тэр дундаа социализм байгуулж байсан Өмнөд Йемен бол Арабын хамгийн ёозгvй дарангуйлагч дэглэмийн нэг байв. 1986 оны аллагыг vйлдсэн этгээд нь Али Насер Мухаммед. Бригадын генерал явсан энэ эр Өмнөд Йемений Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон ба 1986 он гармагц мань хvн Аден хотноо хувьсгалын жинхэнэ удирдагчид – Абдель Фаттах Исмаил, Али Ахмад Насер Антар, Али Шаи Хади, Салех Муслех Касемнарыг Намын Төв Хорооны Улстөрийн Товчооны хурал дээр АК-гаар шvршиж байв. Нийслэлдээ танк оруулж цэрэг хөдөлгөн хэдэн өдөр vхэх сэхэхээ vзжээ. Лав 10 мянган хvн алагдсан, аллага vйлдэгч маань Хойд Йемен рvvгээ дvрвэн зугтсан, дараа нь Дамаск руу дvрвэсэн, хаачсаныг бvv мэд. Шарил нь Саудын Арабт байгаа дуулддаг. Йеменийн улс төрч маршал, бригадын генерал, амь алдсан нэг гээд гурвынх нь хувь заяа ердөө энэ. Дөрөв дэх vйл лай нь Абд Рабба Мансур Хади гэгч дээр яг одоо нөмрөөд ороод ирлээ. Тэрээр буухгvй гэж мөн ч их элдэвлэсэн, буулгана гэж цаадуул нь ч их элдэвлэсэн.

 

Ингэж ингэж өнгөрөгч нэгдvгээр сард өөрөө Засгийн газартайгаа хоуситын шиит босогчдод олзлогдон хvчээр огцров. Хоёрдугаар сараас шиитийн vймээн дэгдээгчид Тvр засгийн газраа байгуулсан ба тvvнийг нь 2011 онд огцорсон нөгөөх маршал Али Абдалла Салехын талынхан дэмжив. Огцорч гэрийн хорионд хоригдсон Ерөнхийлөгч Абд Рабба Мансур Хади нь гуравдугаар сарын дунд гэхэд өмнөд йеменийн Аденд зугтаан ирж Засгийн газраа байгуулан нийслэл Сана руу хариу довтлохоор шийдсэн ба тэр нь бvтэлгvйтмэгц эхлээд Оман, дараа нь Саудын Арабт дvрвэн гарч, Саудын Арабын шинэ Хааныг ятган эвслийн цэрэг хөдөлгөхөөр болж эх орон руугаа атаклуулж байгаа нь энэ буюу. Оманаас бусад Персийн булангийн орнууд эвсэлд орж, дээр нь Египет, Иордан, Пакистан, Судан, Марокко нэмэгдэж, нийт 9 улсын нэгдсэн арми “Шийдвэрлэх шуурга” (Decisive St¬orm) гэх цэргийн ажиллагаа эхлvvлжээ.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин