Цэвэр усны крантаас мөнгөн ус илэрчээ
2015-04-01

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны дөрөвдүгээр орцонд оршин суугч иргэн Б-гийн гэрийн цэвэр усны крантнаас өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд мөнгөн ус илэрчээ. 

Гэрийн эзэд орон нутгийн цагдаа, Онцгой байдал, мэргэжлийн хяналтын газарт хандаж мэдээлэл өгсөн гэж эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар тухайн гэр бүлийн зургаан иргэнийг эмнэлгийн байгуулагад хэвтүүлэн, шинжилгээ хийлгэж байгаа аж. 

Хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Шарын голын иргэн:
Шинжилгээгээр мөнгөн ус биш гэсэн дүгнэлт гарсан шүү дээ. Үнэн зөв мэдээлэл тавья!!!!
2015-04-03