Гурван хүн хөнөөсөн этгээдэд цаазын ял оноолоо
2015-04-01

2014 оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Гунын эх гэх газар иргэн Н, Б, Д нарын гурван иргэн бусдад буудуулж нас барсан онц хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн.

 

Дээрх хэргийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харъяат О.Энхбат  гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон бөгөөд бусадтай бүлэглэн иргэн Ж.Үзмээгийн гэрээс буу, сум болон бусад эд зүйлс, иргэн Х.Пүрвээгийн “Мастер” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг мөн үйлдсэн тул Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 27 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

 

Сум дундын 27 дугаар шүүх 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Энхбатад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.13, 91.2.16-д зааснаар цаазаар авах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж цаазаар авах ял оногдуулжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
suren:
amidiin zol uhsenii hohi gedegdee. mongol ulsiig tsaazgui bologson hun l shangaa hurdhan hurtej olon olon hohirogch nariin nulimsiig archj uguh udur ireh bhdaa.
2015-04-04
Зочин:
tsaaziin yliig sergeej buzar har aluurchidiig olnii umnu horooj baih heregtei.huniig alahdaa uruvduj hairlahgui arslan bar shig bsan buzaruud uuruu deed hemjee avahaaraa aliigaa aldaj uilj unjij ami guidag archaagui novshnuud bdag.sanaataigaar hunii ami burelgesen li bolymarch urshuulgui tsaazaldag bh heregtei.ter hohirogch hezee ch ergej bosohgui gedgiig oilguulj adilhan bolgoj bh heregtei.
2015-04-01
хаха:
манай улс цаазын ялтай болжээ. 4 сарын 1
2015-04-01