“Хамас”-ийн тэргүүн ярилцлага өгчээ
2015-04-01

 

“ВВС” агентлагийн сэтгүүлч Жереми Боун Катарын нийслэл Доха хотноо Палестиний хэт даврагч “Хамас” бүлэглэлийн тэргүүн Халед Мешаалтай уулзаж, ярилцлага авчээ. Халед “Израйлийн Засгийн газрын явуулж буй цэргийн ажиллагаанаас болж үндэстэн хоёр хуваагдаж байна” хэмээн буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Халед Мешаал “Бид эх орноо хамгаалахын тулд “Хамас” бүлэглэлийг байгуулсан. Бид эх орончид болохоос алан хядагчид биш. Заримдаа зөрчилтэй шийдвэрийн улмаас дайчид минь буруу аргаар үзэл бодлоо илэрхийлж, улмаар хэт даврагчид шиг аашилсан тохиолдол цөөнгүй. Өнгөрсөн онд Израйлийн гурван иргэний үхлээс болж тус улс Газын зурваст агаараас цохилт өгсөн. Мөн “Хамас” бүлэглэлийн гол гол хуаран руу цохилт өгсөн. Үнэнийг хэлэхэд, тус улс Палестин цаашлаад олон улсад эрхээ тогтоохын тулд биднийг хэт даврагч, өөрсдийгөө дайчид мэт харагдуулахыг зорьж байна. “Хамас” бүлэглэлийг устгах зорилгоор Палестинд цохилт өгсөн гэх цагаан мэдээллээр НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудыг хуурч, эх газрыг минь эзлэхийг санаархаж эхлэв. Амьтай бүхэн өөрийгөө хамгаалах гэж тэмцдэг” гэж ярьжээ.

 

Сэтгүүлч түүнээс “Танай бүлэглэл Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл шиг Ойрхи Дорнодод эрхээ тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэх үү” гэж асуухад “Бид судалж байгаа. Нэг хүсэл зорилготой анд нөхөдтэйгээ нэгдэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Тэд бол жинхэнэ дайчид. Авлига, хээл хахууль, албан тушаал, эрх мэдлийн төлөө амиа тавихаас буцахгүй тэр луйварчдыг зайлуулах нь бидний гол зорилго” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
өндөр болгох нууц:
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ 22 000₮
2015-04-02