Улаанбаатар
Тавантолгойн хэлэлцээр үргэлжилнэ
2015-4-2

Тавантолгойн хэлэлцээр гурав дахь шатандаа хүрээд, зарим нэг хүндрэл, бэрхшээлтэй асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарласан билээ. Тэгвэл уг хэлэлцээр өнөөдөр үргэлжлэх юм байна. Манай  талаас  дараах шаардлагуудыг тавьж байгаа аж.

Үүнд:


-Хоёр жилийн хугацаанд төмөр замыг барьж, дуусгана.
-Жилд 30 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий угаах үйлдвэр ашиглалтад оруулна.
-Жил бүр 30 сая тонн угаасан нүүрс экспортолно.
-Монголын компаниудтай, монголын ханган нийлүүлэгч компаниудтай хамтарна.
-Компанийн болон улсын роялти төлбөр төлнө.
-Татварын урьдчилгаа төлбөр төлнө. /300-500 сая ам.доллар/
-“Эрдэнэс Тавантолгой”-ын “Чалко”-д төлөх өрийг төлөхөд оролцох гэсэн долоон шаардлага тавьсан бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс дээрх шаардлагыг хүлээж авахаа илэрхийлжээ. 


Харин үүнийг Хятадын тал хүлээн авах уу үгүй юу  гэдэг нь асуулт хэвээр үлдээд байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
1900-1958:
..... Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! ......
2015-04-02