Гишvvнийг гишгэх газаргvй болгох нь
2015-04-02

УИХ-ын гишvvн Д.Ганбат эмгэнэл илэрхийлснийхээ төлөө бараг л гишгэх газаргvй болох шахав. Тэрбээр парламентад Баяхонгор аймгийн иргэдийг төлөөлдөг. Тэр ч утгаараа Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд, дэлхийн аваргын хvрэл медальт олноо том хэмээн алдаршсан П.Сvхбат таалал төгссөнд эмгэнэн, гэр бvлийнх нь гашуудлыг хуваалцахаар очжээ. Гэтэл мант хvний энэхvv vйлдлийг зарим хvн шоудах зvйлээ олсонгvй хэмээн гоочлоод амжжээ. Уг нь монголчууд агуу сэтгэлийнхээ vзvvрт хэн нэгний уй гашуугаар шоу хийх байтугай тохуурхахыг ч цээрлэдэг. Харамсалтай нь сvvлийн vед УИХ-ын чуулган завсарлачихсантай холбоотойгоор гишvvдийн хэн, хаана юу хийж яваа хvн бvрийн сонирхолыг татах болж, улмаар Д.Ганбат гишvvнийг ийн хэлэгдэхэд хvргэсэн бололтой. Хэдий УИХ-ын гишvvд ч гэсэн хvн хэмээн өмөөрөх сэтгэл тєрєх авч сvvлийн vед улстєрчид хана, шал угааж, ямаа самнаад єєрсдєє арай л дэндvvлээд байдаг болохоор яамаар ч юм бэ дээ. Мөдхөн “нөгөөдvvл чинь газар дээр гишгэж явна” гэж гоочлох вий дээ хөөрхийсийг.


Эх сурвалж:
 

Shuud.mn
Сонин хачин
арггүй ээ:
Эд нар Ер нь Монгод амьдрахад хэцүү болж бйана шүү.
2019-10-20
Зочин:
Bayankhongor iinhon ug n ih oyunlag humuus, daanch bolovsrolgui mudak nohduud iig songood baih yumaa. Tolgoitoi zaluus olon bii dee.
2015-04-02
Өөөөө:
Ийм л амьтан дахиж сонгож болохгүй шүү. БАЯНХОНГОРЧУУДАА.
2015-04-02
Нэргуй:
Цэргийн хувцастай очиж онигоо болоогуй байгаа даа
2015-04-02
Бямбаасайхан:
Маанаг нөхөр вэ энэ чинь
2015-04-02
zochin:
Populistuudiin udirdagch nariin heg dee
2015-04-02