“Sewol”-ийн хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр өгнө
2015-04-02

 

Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сард даац хэтрүүлсний улмаас Чежү арлын ойролцоо живсэн билээ. Хөлөгт нийтдээ 476 хүн зорчиж явсан бөгөөд ослоор 300 хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь дунд сургуулийн сурагч байжээ. Тус хөлгийн эзэмшигч “Cheonghaejin Marine” компани амиа алдсан зорчигчдын ар гэрт нөхөн төлбөр өгөхөөр болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хохирогчдын гэр бүлд тус бүр нь 400 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ сардаа багтаан нөхөн төлбөр хохирогчдын гэр бүлийн данс руу шилжих гэнэ.

 

Шүүхээс хөлгийн ахмад Ли Жүн Сёкийг осол гарах үед хэргийн газраас зугтаасан, ажлын хариуцлага алдсан, зорчигчдын амь насыг аврахын тулд ямар ч алхам хийгээгүй хэмээн буруутгаж, 36 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Мөн хөлгийн 10 гишүүнд 10-25 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин