Цэргийн дэглэмээ цуцлав
2015-04-02

 

Тайландын Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча өчигдөр үндэсний телевизээрээ дамжуулан улс даяар тогтоосон цэргийн дэглэмээ өнөөдрөөр дуусгавар болгож буйгаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Армийнхан өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн эрхийг авч, улмаар цэргийн дэглэм тогтоож, жагсаал, цуглаан хийхийг хатуу хориглосон билээ. Ийнхүү арван сарын дараа цэргийн дэглэмээ цуцалж, гол замуудыг цэргүүд чөлөөлж эхэлжээ.

 

Өнгөрсөн 2013 оны долоодугаар сард Тайландчууд экс Ерөнхий сайд Йинглак Чинавтраг огцрохыг шаардаж, жагссан билээ. Жил гаруй үргэлжилсэн хямралын дараа армийнхан Засгийн эрхийг хүчээр авч, Прают Чан-Оча өөрийгөө Ерөнхий сайдаар өргөмжилсөн юм.

 

Йинглакийн шүүх хурал ирэх тавдугаар сард Бангкок хотноо болно. Түүнийг албан тушаалаа ашиглаж, тусламжаар олгох ёстой байсан цагаан будааг хямд үнээр хувийн хэвшлийн компаниудад нийлүүлж, улмаар авлига авсан хэмээн буруутгаж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин