Эрүүдэн шүүсэн эрүүгийн төлөөлөгчийг илчиллээ
2015-04-02

"Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хийсэн хурлынхаа үеэр цагдаа, прокурорын байгууллагын алба хаагчид хууль зөрчиж байна гэж мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн онд АПУ компанийн борлуулагч А бусдын гарт амиа алдсан хэргийн гэрчүүд тэдэнд ханджээ.

 

Хэвлэлийн хуралд оролцсон гэрчүүдийн хэлснээр "Уг хэргийн сэжигтэн дэлгүүрийн эзэн П-ийн эхнэртэй хамт ажилладаг байсан Б.Отгонцэцэг, тус дэлгүүрийн худалдагч Г.Дэлгэрцэцэг нарыг хэргийн хохирогч болох борлуулагчийг сураггүй болох үед цагдаагийнхан гэрчээр татан мэдүүлэг авч эхэлжээ. Хэргийн мөрдөн байцаалтын явцад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид гэрч эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж үг хэлээр доромжилж, зодож байсан" гэнэ. Мөн тэднээс гэрчийн мэдүүлэг авч байснаа өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сэжигтнээр тооцсон гэж ярьсан.

 

Гэрч Б.Отгонцэцэг “Хэн, хэзээ хаанаас аваад явчих бол гэж айж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас цагдаа нар байцааж эхэлсэн. “Чи сэжигтнийг харсан. Хамт байсан биз дээ. Үүнийг хүлээхгүй бол хорилоо. Хоёр хүүхдийг чинь асрамжийн газарт аваачина” гээд зоддог байсан. Эрхээ зөрчигдөж байгааг хэлсэн ч хэн ч тоогоогүй” гэв.

 

Харин “Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөний” тэргүүн Х.Бат-Ялалт “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрчээс хөтөлж, тулгаж мэдүүлэг авахыг хориглодог. Төрийн албан хаагчийн хэрэг, зөрчлөөс гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн зохицуулалт алга. Хуулийн байгууллагынхан эрүүдэн шүүлтийг үргэлжлүүлсээр байна. Үүний нэг жишээ энэ хэрэг дээр гэрчээр татагдаад байгаа энэ хоёр хүний асуудал. Эрүүдэн шүүлтийн асуудал зөвхөн энэ хэрэг дээр гэрчээр татагдаад байгаа Б.Отгонцэцэг, Г.Дэлгэрцэцэг нарт тохиолдоогүй. Өмнө нь хэргүүдэд ийм асуудал тулгараад байгаа нь мэр сэр дуулддаг байсан. Гэхдээ энэ гэрчүүд шиг зоригтой цагдаа нарын эрүү шүүлтийг ярьсан хүн байгаагүй. Үүнтэй холбоотойгоор бид энэ  “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага,АТГ,  ХЭҮК, УЕПГ-т хандаад байсан юм. Харин тэднээс “энэ асуудлыг шалгасан чинь эрүүдэн шүүх шинж байна.


Иймд харъяа байгууллагад нь шилжүүлье” гэсэн хариу ирсэн.  Эцэгт нь 4-р прокуророос эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан гэх хэдэн хүний нэрсийг ирүүлсэн. Шалтгалт хийхэд уг хэрэг дээр Гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн төлөөлөгч н.Жанчив, эрүүгийн ахлах төлөөлөгч н.Цэдэн-Иш нар гэрчүүдээс мэдүүлэг авсан нь тодорхой болсон. Тэд гэрчүүдтэй зүй бус харьцаж, хөтлөж, дарамталж мэдүүлэг авсан байгаа юм. Хуулинд хөтөлж, дарамталж мэдүүлэг авах хориотой байдаг. Мөн тус эрүүдэн шүүх хэрэгт Баярсайхан, Ганбаяр гэх хүмүүсийн нэр явж байгаа” гэв.

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Цагдаа хүчний байгууллага шүүх прокурор шүүхийн шийдвэр биелүүлэх газрууд үнэхээр дампуурчихсан амандаа мөнгө хөрөнгө зуцгааж амьдардаг нүд нь сохор чих нь дүлий болчихсон ард түмнээ доромжилчихсон байгууллага ш дээ. Яачихсан хүмүүс энэ хуулийн байгуулагыг ингэж илтээр ойлгомжтой хэргийг замхаруулж зувчуулж хав дарж чаддаг байна.
2019-03-27
Зочин:
mongoliin erguu buduuleg tsagdaa hezee hol gishgih yum be
2015-04-02