Нори “Vogue” сэтгүүлийг чимэв
2015-04-02

 

Реппер Кейни Уэстийн охин Норт Уэст хүүхдийн “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нори тусгай студидэд зургаа авахуулаагүй бөгөөд өнгөрсөн сард ээжтэйгээ Нью Йоркийн загварын долоо хоногийг үзэж байгаа зургийг нь сэтгүүлд нийтэлсэн байна.

 

Ким Кардашиан охиныхоо зургийг сэтгүүлд гаргах санал тавьж, Норигийн хэд хэдэн гэрэл зургийг санал болгожээ. Охины зурагтай сэтгүүл маргаашнаас худалдаан гарах юм.  Гэхдээ Ким тус сэтгүүлийнхэнд гомдол гаргасан байна. Учир нь Нори охины уйлж буй зургийг сэтгүүл нүүр хуудастаа нийтэлжээ.  

 

Нори охин загварын шоуны үеэр уйлж, ээжийнхээ хамтаар танхимаас хөөгдсөн билээ. Ким, Нори нар хэсэг хугацааны дараа танхимд орж ирсэн юм. Гомдлын нулимс нь хатаагүй Норигийн зургийг сэтгүүлд нийтэлснийг Ким мэдсэнийхээ дараа твиттертээ “Би гуйсан. Та нар биелүүсэнгүй. Таарч дээ” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин